Хятадын цахим хөгжил ба аюулгүй байдалтай холбоотой илтгэл гарч. Тус илтгэлээс үзвэл манай урд хөршид 2013 оны арванхоёрдугаар сарын байдлаар гурван сая 507 мянган цахим хуудас ба түүнийг хариуцан ажиллуулдаг хоёр сая 817 мянган хүн, байгууллага бүртгэгджээ. Сүүлийн үед Хятадад вэб сайтуудын аюулгүй байдлын асуудал онцгой хурцаар тавигдаад байгаа юм.
Хятадын интернэт дэх онц байдлын улсын төвийн мэдэгдэж байгаагаар сайтуудад хууль бусаар нэвтрэх, программ хангамжийг хулгайлах, сүлжээ рүү дайрах, цахим хуудсыг хуурамчаар үйлдэх, сайтын агуулга ба хэлбэрийг устгах гэсэн үндсэн гэмт хэргүүд хамгийн олноор бүртгэгджээ. 2013 онд дайралт өртөж агуулга, хэлбэрээ эвдүүлсэн сайтуудын тоо 24 мянгад хүрсэн нь 2012 оноос 46,7 хувь болж нэмэгдсэн үзүүлэлт. Дайралтад хамгийн их өртдөг цахим хуудсууд нь төрийн яамд, албадын сайтууд.
Интернэт хэрэглэгчдийн тоо Хятадад жил ирэх тусам тууштай нэмэгдэж байна. 2015 он гэхэд зөвхөн гар утасны интернэт хэрэглээнд 2,16 их наяд юань зарцуулдаг болох аж. Өнгөрсөн жил гэхэд л Хятад иргэд гар утас болон суурин интернэт ашиглан нийт 1,8 их наяд юаниар наймаа хийсэн нь Хятадын нийт жижиглэн худалдааны 10 хувь болсон байна.