Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Twitter” хаасныг зөв гэв

Туркийн Сангийн сайд Мехмет Шимшек Засгийн газраас “Twitter” рүү нэвтрэхийг болиулсныг дэмжиж байгаагаа мэдэгдэв. “BBC” агентлагт ярилцлага өгөх үеэр Мехмет “Twitter”-ийг шүүхийн шийдвэр зөрчсөн гэдгийг онцлоод Туркт нэг ч компани хуулиас дээгүүр байх ёсгүй гэжээ.
Туркийн Засгийн газар өнгөрсөн баасан гарагт улсын хэмжээнд “Twitter” рүү нэвтрэхийг болиулсан. Энэ шийдвэрээс нэг хоногийн өмнө Ерөнхий сайд Режеп Эрдоган нь сөрөг хүчин “Twitter”-ийг Засгийн газар болон Ерөнхий сайд руу дайралт хийх зэмсэг болгон ашиглаж байна гэж буруутгаад энэ нэрийг туркчуудын ой ухаанаас арчина гэж мэдэгдээд байсан юм. Мөн зөвхөн жиргээчдээр зогсохгүй Туркийн хэмжээнд “Facebook” ба “YouTube” сайтуудыг хааж магадгүй гэж мэдэгдээд байсан билээ.
Туркт 10 сая гаруй жиргээчид  байдаг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан