Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Мишель Обама Хятадад долоо хоногийн айлчлалаар ирлээ

Цагаан ордны бүсгүйчүүд бараг бүгдээрээ Хятадад ирээд байна. Тэргүүн хатагтай Мишель Обама, хоёр охин, мөн ээжийгээ дагуулан БНХАУ-д долоо хоногийн айлчлал хийхээр өчигдөр хүрэлцэн ирсэн юм. Хоёр улсын харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал алхам болно хэмээн үзэж буй энэ айлчлалын үеэр хатагтай Обама хэд хэдэн их дээд сургууль болон дунд сургуульд зочилж, хоёр улсын оюутан солилцооны талаар хэлэлцүүлэгт оролцох ажээ. Харин өнөөдрийн тухайд БНХАУ-ын тэргүүн хатагтай Пен Лиюан АНУ-ын Ерөнхийлөгчийн гэр бүлийг бүтэн өдрийн турш зочлох юм байна.
Боловсрол мэдлэг болоод хувцаслалт, биеэ авч явах байдлаараа байнга сайшаал сонсч байдаг тэргүүн хатагтай Мишель Обамагийн хажууд Хятадын Ерөнхийлөгчийн гэргий Пен Лиюан ихэмсэг, дэгжин байдлаараа дутахгүй хэмээн олон улсын хэвлэлүүд бичиж байна.

Хатагтай Мишель Обама өдгөө 50 настай, Принстон, Харвард гээд нэр хүндтэй их сургуулиудад боловсрол эзэмшсэн, тэргүүн хатагтайн хувиар олон нийтэд хандсан эрүүл байхыг уриалсан кампанит ажил идэвхтэй зохион байгуулдаг бол Пен Лиюан түүнтэй нэг үе буюу 51 настай, Хятадын хөгжмийн консерватурт мастер хамгаалсан, эх орон, эр цэргийн дуугаар Ардын чөлөөлөх армид асар их нэр хүнд олсон эмэгтэй юм. Тэрээр 2011 оноос ДЭМБ-ийн сайн санааны элчээр ажиллаж байгаа аж.
Хоёр тэргүүн хатагтай хоёулаа 1990-ээд онд төрсөн охинтой. Улсдаа нэр хүндтэй, хувцаслах, биеэ авч явах байдлаараа өндөр үнэлэгддэг эмэгтэйчүүд юм. Тийм ч учраас энэ айлчлалын үеэр бие биеэ сайн ойлгож, хоёр улсын харилцааг илүү дотно болгон хөгжүүлэхэд тус болно хэмээн найдаж байна.



0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан