Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хуурамч эмнэлгүүдэд дайн зарлав

Бангладешийн Засгийн газар хуурамч эмнэлэг ба эмч нарыг илрүүлэн шалгах кампанит аян эхлүүлжээ. Цагдаа нар хорт хавдрыг найдвартай эмчлэх үйлчилгээ үзүүлж байна гэсэн эмнэлэг илрүүлж хаасны дараа ийм арга хэмжээ авахад хүрсэн аж. Бангладешийн цагдаагийн газрын мэдэгдснээр одоо тус улсад ямар ч зөвшөөрөлгүй эмнэлэг, эрх аваагүй эмч хэдэн зуугаараа байгаа ажээ.
Дээр дурдсан хорт хавдар эмчилнэ гэсэн эмнэлэг нь Бангладешийн нийслэл Даккад, Засгийн газрын тусгай эмнэлгийн хажууд хууль бус үйл ажиллагаа явуулж байсан аж. Хорт хавдар нь дөрвөн үе шаттай байдаг бөгөөд зөвхөн эхний хоёр шатанд нь илрүүлсэн тохиолдолд эмчлэгдэх магадлалтай, сүүлийн хоёр шатанд магадлал бараг байдаггүй. Ийм луйварчид шаналсан хүмүүсийн горьдлогыг ашиглаж ямар ч бодит үр нөлөөгүй эм, эмчилгээг өндөр үнээр санал болгох нь элбэг гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан