Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 16-р хуралд (UNCCD COP16) оролцох үеэр Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
“ТОКИО-2024”-ГИЙН ИХ ДУУЛГА МОНГОЛЫН 20 ЖҮДОЧ ӨРСӨЛДӨНӨ
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"
12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвараа төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахыг хязгаарлана
Хүүхдийн найрал дууны 30 дахь удаагийн наадам боллоо
Нийслэлийн хэмжээнд 5320 тн давс, 4846 тн бодисын үлдэгдэлтэй байна
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад
Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн форум боллоо
ГССҮТ Вьетнам улсын Ханой хотын анагаах ухааны их сургуультай хамтарч ажиллана
Украины тэнгисийн флотын тэргүүнийг суллахыг Шойгу уриаллаа
Өөрийнх нь улсын нэг хэсэг юм бол тийм ээрэм тонуулыг боль гээд тушаачихаж чаддаггүй ээ. Өөрсдийн нь цэргүүд тушаалаар нь дээрэм хийж байгаа юм болохоор аргагүй ч юм уу
Гуравдугаар сарын 16-ны бүх нийтийн санал асуулгын дараагаар оросуудын дуулиан болгож өөрийнхөө улсын бүрэлдхүүнд авсан Крымын ард иргэд, бүс нутгийн удирдлагууд Симферополь дахь Украины Тэнгисийн цэргийн флотын штабын дайран эзэлж, командлагч контр-адмирал Сергей Гайдукийг нь саатуулаад байгаа. Үүнтэй холбогдуулан ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Крымын удирдлагуудад хандаж түүнийг суллахыг уриалсан байна.
“ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, армийн генерал Сергей Шойгу Бүгд Найрамдах Крым улсын удирдлагуудад хандаж өнөөдөр саатуулаад байгаа, Украины Тэнгисийн цэргийн флотын командлагч контр-адмирал Сергей Гайдукийг украин руу явуулахгүйгээр суллахыг хүслээ” хэмээн ОХУ-ын БХЯ-ны мэдээлэлд өгүүлжээ.
Гайдук Украины зэвсэгт хүчний дүрэм ёсоор өөрийн удирдлагынхаа тушаалыг биелүүлж байсан гэдгийг анхаарах нь зүйтэй гэж Оросын Батлан хамгаалахын сайд тэмдэглэжээ. Үүний өмнө Гайдукыг “асууж тодруулах зүйл байгаа учраас прокурорын газар түр саатуулсан”, “Гайдук Киевээс ирж байгаа цэргийн анги нэгтгэлүүдэд энгийн иргэдийн эсрэг зэвсэг хэрэглэх тушаал өгсөн” гэж мэдээлсэн юм.
Украины ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Александр Турчинов мөн “украины цэргийн албан хаагчдын эсрэг бүхий л халдлага, үйл ажиллагаагаа киевийн цагаар 23,00 гэхэд зогсоохыг уриалаад хэрэв энэ шаардлагыг биелүүлэхгүй бол техник болон технологийн шинжтэй бүхий л арга хэмжээ авах болно” гэсэн байна.

0 Сэтгэгдэл
2014.03.20