Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тайванийн оюутнууд парламентын ордноо эзлэв

Тайванийн оюутан залуус эрх баригчдынхаа Хятадтай хийсэн худалдааны гэрээг эсэргүүцэн, бүр парламентын ордонд дайран оржээ. 2013 оны зургадугаар сард хоёр талын баталсан худалдааны гэрээг Тайванийн парламент хараахан хуульчлаагүй байгаа тул эцэслэн батлахаас нь өмнө оюутнууд ийнхүү үзэл бодол, байр сууриа илэрхийлэхээр иржээ. Хэрэв гэрээ хүчин төгөлдөр болвол Тайванийн эдийн засаг дордож, Бээжингээс хараат болно гэж тэд үзэж байгаа аж.
Сүүлийн жилүүдэд Тайвань-Хятадын харилцаа сайжирч,  энэ оны эхээр гэхэд хоёр  талын Засгийн газрын түвшний шууд яриа хэлэлцээр хүртэл болсон. Өдийг хүртэл хоёр тал өөр нэг байгууллагаар зуучлуулан уулзалт хэлэлцээр хийдэг байсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан