Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Зорчигчдын ар гэрийнхэн өлсгөлөн зарлана гэв

Алга болсон Малайзын онгоцоор зорчиж явсан Хятад иргэдинй ар гэрийнхэн Малайзын эрх баригчдыг тодорхой мэдээлэл өгч чадахгүй байгаад уурлаж бухимдан, энэ байдлаараа явбал өлсгөлөн зарлана гэж мэдэгдээд байна. Зорчигчдын ар гэрийнхэн Малайзын албаны хүмүүстэй Бээжинд уулзах үеэрээ ингэж мэдэгдсэн байна.
Гэвч 7,68 сая хавтгай дөрвөлжин километр газар нутгийн хэмжээнд эрэл хайгуул хийж буй учраас зорчигчдын ар гэрийнхэн хүссэн  хариугаа тийм ч хурдан авч чадахгүй л болов уу. Энэ сарын 8-нд Бээжин рүү ниссэнээс хойш сураг алдраад хэрхсэн нь тодорхойгүй байгаа MH370 нислэгийн Бойнг онгоцыг 239 зорчигчийнх нь хамт хайх ажиллагаанд 25 улс оролцож байгаа. Гэвч холбоо тасарснаас хойш чиглэлээ өөрчилсөн онгоц хаашаа ниссэн нь тодорхойгүй байгаа тул эрж хайхад маш хүндрэлтэй байгаа юм.

Гэсэн ч гэр бүлийнхээ хайртай дотно хүмүүсийнхээ амьд мэнд эсэхийг нь ч мэдэхгүй байгаа зорчигчдын ар гэрийнхэн энэ бүх шалтаг шалтгааныг бодолцож үзэхийг хүсэхгүй байна. Тэд Малайзын эрх баригчид зорчигчдын амь наснаас илүүтэй улс төрийн ашиг хонжоо харж, нарийн тодорхой мэдээллээ нууж байна гэж үзэж байгаа юм. Ингэж үзэх болсон нь “Онгоцны ахмад Малайзын сөрөг хүчний гишүүн байсан. Саяхан ял авсан сөрөг хүчний удирдагч Анвар Ибрахимыг танидаг байсан” гэдэг мэдээлэл гараад байгаатай холбоотой. Одоо болтол онгоцны сүйрсэн сэг олдохгүй, хэн нэгэн барьцаалсан гэж мөнгө нэхэхгүй байгаа учир онгоц алга болсон энэ явдал магадгүй Малайзын улс төртэй холбоотой байж болзошгүй гэж зорчигчдын ар гэрийнхэн сэрдэж байгаа аж.

0 Сэтгэгдэл
ingehed ene ongots chin birmudiin gurbaljind orood alga boltsiim bishvv. tm zunduu l tuuh bdagshd
Yu durtaigaa hiij bdag huuli ni oorsdiinh ni tald uilchilj bdag ene malaiz gej uls delhiin hoimort daam garsiim bishuu. Lol....
дэлхийн татах хүчинээс гараад санасарт сүйчрихгүй юудаа
Хамгийн их уншсан