Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эсэргүүцэгчдийн төв рүү цэрэг оруулжээ


Венесуэльд хоёр сар дараалан үргэлжилж байгаа сөрөг хүчний зохион байгуулсан жагсаал цуглааны үеэр хүний амь эрсдэх, шархдах нь эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор Ерөнхийлөгч Мадуро босогчдын төв рүү цэргийн хүч оруулжээ. Каракос хотын Чакао дүүргийн дарга нь сөрөг хүчний хүн тул жагсагчид тус дүүргийг төвөө болгоод байсан аж.

Эндээс Каракас хотыг бүхэлд нь хамрах дөхсөн эсэргүүцлийн жагсаалыг удирдаж байсан гэж үздэг. Цэргийнхэн Чакао дүүргийн төв талбай Алтамир эзлэн жагсагчдыг хүчээр тараажээ. Одоогоор дүүргийн цэргийн албан хаагчид бүрэн хянаж байгаа аж.

Энэ арга хэмжээг  Ерөнхийлөгч Мадуро чөлөөлөлт гэж нэрлэсэн бол дүүргийн дарга, сөрөг хүчний томоохон төлөөлөгч Рамон Мучачо нь эрс эсэргүүцэв. Мучачо “Гудамжинд цэргийн­хэн нь энгийн иргэдээсээ олон байгаа ийм тохиолдолд бид байдал хэвийн болох талаар ярих арга алга” гэжээ.
Украйнд сөрөг хүчин Европтой хамтран ажиллах гэрээ байгуулахыг шаардсан гэсэн шалтаг гаргаж эсэргүүцлийн жагсаал хийсээр төр эргүүлж, Өрнөдийн улс төрийн болон эдийн засгийн дэмжлэг авсантай адил үйл явдал Венесуэльд болж магадгүй гэсэн хардалт тасрахгүй байна. Венесуэлийн сөрөг хүчин нь юмны үнийн хөөрөгдөлтийг багасгах, социалист бус капиталист маягийн эдийн засагт шилжих, Засгийн газрыг огцрох гэсэн хэд хэдэн шаардлага тавьж байгаа. Өрнөдийн орнууд Венесуэлийн энэ хямралын үеэр уламжлал ёсоор сөрөг хүчнийг хэлэлцээрийн ширээний ард суулгах өөрөөр хэлбэл харилцан буулт хийхийг уриалсан. Гэвч Януковичийг ятгасаар буулт хийлгээд ямар байдалд хүрсний Мадуро сайн харж авсан болохоор сөрөг хүчинтэй хэлэлцээр хийхийн оронд “барын зулзагыг бага дээр нь” гэгчээр цэргийн хүчээр дарж авахаар шийдсэн бололтой.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан