Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Украины 40 мянган хүн зэвсэг барьж магадгүй байна


Украины ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Александр Турчинов улсынхаа нутаг дэвсгэр, тэр дундаа Крымын нутагт ОХУ-ын зүгээс бүх нийтийн санал асуулгатай холбоотойгоор ямар нэгэн халдлага үйлдэж болзошгүй тул тус улсын нутагт хэсэгчилсэн цэрэг татлага явуулах тухай зарлиг гаргасан байна. Энэ зарлигийг нь украины парламентын гишүүд дэмжиж баталгаажуулжээ.
Украины Үндэсний аюулгүй байдал болон батлан хамгаалах зөвлөлийн нарийн бичгийн дарга Андрей Парубия энэ тухайд 20 мянган хүнийг Украины үндэсний гвардид татна гэсэн байна. Энэ цэрэг татлага зарлиг гарсан өдрөөс эхлэн 45 хоног үргэлжлэх юм байна.
Мөн Украины Донецк мужийн захирагч Сергей Тарута өөрийн ах Александртайгаа хамт Оростой хил залгадаг нутгаар 4 метр өргөн, 2,5 метр гүн хамгаалалтын нүхэн зурвас байгуулж байгаагаа  мэдэгдлээ.
Би эх орныхоо хил хязгаарыг хамгаалахын тулд хувийн хөрөнгөөрөө хилдээ ийм зурвас байгуулж байна. Ийм зурвасаар ямар ч машин техник нэвтэрч гарч чадахгүй” гэж Тарута хэлээд энэ маань 50 нисэх онгоцноос ч үнэтэй гэжээ.
Үүний зэрэгцээ Донецкийн гудамжаар ч гэсэн сайн дурынхан хамгаалалтад гарсан талаар мэдээлж байна.
Өнгөрсөн 16-ны өдрийн бүх нийтийн санал асуулгаар ОХУ-ын бүрэлдхүүнд орно гэж хүн амынх нь 96 хувь нь санал өгсөн Крым Москвагаас санхүүгийн дэмжлэг авч эхэлсэн тухай бас мэдээлж эхэллээ. ОХУ юун түрүү тус бүгд найрамдах улсад санхүүгийн дэмжлэг болгож 15 тэрбум рубль хуваариллаа гэж Крымын Бүгд Найрамдах улсын Ерөнхий сайд Сергей Аксенов твиттертээ бичжээ. 

0 Сэтгэгдэл
ter hukh nuuvch bol ali delkhiin 2 dainii yed hiigddeg baisan zuil de, ter ch neg ikh saad bolokh ni yu bol...?
Хамгийн их уншсан