Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Одоохондоо нэг хүүхэд хангалттай гэв

Их Британийн гүн Уильямын гэр бүл дахин хүүхэдтэй болох гэж байгаа гэсэн цуу яриа гадуур тарж, тэр бүү хэл гүнгийн авхай Кэтеринийг ихэр хүүхэд тээж байгаа гэж хүртэл хэвлэлүүд бичих болсон. Тэгвэл энэ яриа худал гэдгийг гүн Уильям өөрөө баталжээ.
Тэрээр гэргийн хамт Гэгээн Патрикийн өдрөөр Ирланд хамгаалагчдын цэргийн ёслолд оролцохдоо энэ талаар ам нээсэн байна. Түүнээс "Дахин хүүтэй болох гэж байгаа юм биш биз" хэмээн асуухад "Ирээдүйд магадгүй л юм. Одоохондоо нэг хангалттай" хэмээн хариулжээ.
Кэмбрижийн гүн Уильям, түүний гэргий Кэтерин нар долоон сартай хүүтэй юм.


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан