Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Крымийг тусгаар улс гэж ОХУ хүлээн зөвшөөрлөө

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Крымийг тусгаар улс хэмээн хүлээн зөвшөөрсөн шийдвэрт гарын үсэг зурлаа. Үүгээр Украины Крым муж Оросын нэг хэсэг болох замыг засч байгаа юм. Крымийн ард иргэдийн 97 хувь нь Украинаас салан тусгаарлахыг бүх нийтийн санал асуулгаар дэмжсэн. Ням гаригт гарсан энэ дүнг үндэслэн ОХУ-ын эрх баригчид даруй шийдвэр гаргаж, Крымийг тусад нь гаргахаар яаравчилж байгаа нь энэ. Гэвч Крымийнхэн өөрсдийн хүслээр тусгаар тогтнолоо олон улсаар хүлээн зөвшөөрүүлэхэд тийм ч амаргүй байх нь гарцаагүй.
Тус мужийг Украйны бүрэлдэхүүнд хэвээр үлдээхийн тулд барууны орнууд бүх  л талаар хааж хязгаарлах гэж оролдож байна. АНУ л гэхэд Крымийн эрх баригч 21 албан тушаалтанд хориг тавиад байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан