Иракийн эрх баригчдын алан хядагчдын эсрэг хийж байгаа тэмцлийг дэмжих зорилгоор АНУ он гарсаар 11 сая гаруй сум, хэдэн мянган сум шүршигч, мэргэн буучийн винтов, автомат, гранат шилжүүлэн өгчээ. Эдгээрээс гадна өөрөө байгаа ологч “агаар-газар” ангиллын мянга гаруй пуужин ч байна. Иракт байгаа Америкийн дипломат төлөөлөгчийн газар үүнтэй холбогдуулан гаргасан мэдэгдэлдээ “Иракийн аюулгүй байдлын хүчин нь хамгийн орчин үеийн, үр нөлөө ихтэй зэвсэгтэй байх нь нэн чухал. Учир нь, тэд “Ирак ба Левантын лалын улс” нэртэй Ирак төдийгүй бүс нутагт заналхийлсэн ноцтой аюулыг сөрөн зогсч байгаа билээ” гэжээ. Иракийн Засгийн газар өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын сүүлээс эхлэн нэр гарсан бүлэглэлийн эсрэг байлдааны үйл ажиллагаа явуулж эхэлсэн юм. Ажиллагааны үеэр эзлэгдсэн дийлэнх хот сууринг чөлөөлж чадсан ч, шашны хэт явцуу үзэлтнүүд Рамади, Эль-Фаллужа хотуудад идэвхтэй үйл ажиллагаа явуулсан хэвээр байгаа.
Алан хядагчидтай хийх тэмцэлд Иракийн Засгийн газар онцгой анхаарч Америк төдийгүй Орос, Хятадаас ихээхэн хэмжээний зэвсэг, техник худалдан авах гэрээг он гарсаар байгуулсан билээ.