Чилийн эрэг орчимд өчигдөр өглөө 7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлтийн төв нь Чилийн Икике хотоос 60 км-ийн зайтай байсан тул эрх баригчид цунами үүсэх эрсдэл өндөртэй гэж үзэн 100 мянган хүнийг яаралтай нүүлгэн шилжүүлсэн байна. Нүүлгэн шилжүүлэлт эхэлснээс гурван цагийн дараа шинжэээчид цунамийн бодит аюул байхгүй гэж мэдэгдсэн тул хүмүүсийг гэр орондоо харихыг зөвшөөрчээ.
Үүнээс өмнө 2010 онд Чилийн эрэг орчим 8,8 магнитудтай газар хөдлөлт болсны дараагаар хүчтэй цунами үүссэн юм. Газар хөдлөлт болон цунамигаас болж 550 гаруй хүн амиа алдаж, олон хүн сураггүй алга болсон төдийгүй 220 мянган байшин барилга юу ч үгүй нурсан аймшигт үзэгдэл болж байсан.
Ийм гашуун туршлагатай болохоор Чилийн мэргэжилтнүүд юмыг яаж мэдэх вэ гэдэг үүднээс нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авсан бололтой.