Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Онгоц алга болоход талибууд буруутай байж магадгүй

Алга болсон “Boeing-777” онгоцны хэрэгт “Талибан” хөдөлгөөн оролцсон байж магадгүй гэсэн таамгийг Малайзийн эрх баригчид дэвшүүлсэн тухай “Independent” сонин мэдээллжээ. Малайзийн эрх баригчид “Талибан” хөдөлгөөний алан хядагчид онгоцонд хууль бусаар нэвтрээд Пакистаны нутаг дээгүүр Афганистан руу, өөрсдийн хянадаг нутаг руу авч зугатсан гэж үзэж байгаа бололтой. Улмаар энэ хувилбарыг шалгахын тулд Пакистан, Афганистан гэх мэт улсуудтай дипломат шугамаар холбогдон асуулга явуулсан аж. Гэвч Пакистаны иргэний нислэгийн төлөөлөгчид өөрсдийн радаруудын бичлэгийг нөхөж үзээд ямар ч сэжигтэй онгоц илрүүлээгүй гэжээ.
Энэ мэтээр онгоц олдохгүй олон хонох тусам урьд урьдаас илүү нууцлаг, илүү толгой эргүүлсэн, итгэхэд бэрх хувилбарууд гарч ирсээр байх бололтой. Онгоцыг нисгэгч нь хулгайлаад Энэтхэгийн мэдэлд байдаг Андаманы арлууд руу ниссэн тухай яригдаж байгаад намжсаны дараа “Талибан” хөдөлгөөний тухай хувилбар гараад ирлээ. Удахгүй онгоцыг харь гаригийнхан хулгайлсан тухай яригдаад эхлэх вий дээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан