Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шинэ шатахуун, нефть үйлдвэрлэгч, борлуулагчийн төдийгүй автомашин хэрэглэгчдийг халаасыг сэгсрэх нь

Эрэлт даган шатахууны үнэ нэмэгдэх хууль дэлхийн зах зээл дээр үйлчилсээр байна. Манай хойд хөршийн хувьд улирлын чанартайгаар шатахууныхаа үнийг нэмж буулгадагт нь бид бараг дасчихаж. Ургац хураалтын ажил ид өрнөөд эхлэхээр л шатахууны үнээ нэмчихээд ургацаа хураагаад дуусангуут за одоо хэрэглээ нь багаслаа гэсэн шиг үнээ буулгачихдаг. Гэтэл энэ жилийн хувьд харин ч ургацын ажил дуусангуут шатахууныхаа үнийг буулгах биш нэмчихлээ.
Өнгөрсөн долоо хоногийн мэдээгээр ОХУ-ын зах зээл дээр нэг тонн А-80 бензин 21 мянга 78 руб ( 900030.6 төгрөг ), АИ-92 нь 24 мянган 566 руб (1048968.2 төгрөг), АИ-95 нь 26 мянган 706 руб (1140346.2 төгрөг) байгаа  аж. Энэ нь А-80 тонн тутамдаа 300 руб, АИ-92 нь 180 руб, АИ-95 62 рублиэр нэмэгдсэн үнэ аж. Харин зах зээл дээр шатахууныхаа маркаас шалтгаалан литр тутамдаа 6-7 копеекээр нэмэгдсэн гэнэ.

Харин шинжээчид үүнийг хэвийн үзэгдэл биш гэж байна. Зах зээл дээрх зарим тоглогч Евро-3 шинэ маркийн шатахууныг нийлүүлэхийн угтал болгон үнээ нэмсэн гэдгийг зарим шинжээч баталж байгаа гэнэ. Гэхдээ хэрвээ Евро-3 зах зээл дээр гарч ирэх хугацаагаа дахин хойшлуулбал шатахуун борлуулагч компаниудын энэ үйлдэл зүгээр л нэг ашиг болоод өнгөрөх аж. Евро-3 зах зээлд гарах хугацаа ингэж хойшлоод байвал шатахууны үнэ цаашид өсөхгүй. Гэхдээ ямар ч байсан өнөө биш юмаа гэхэд маргааш нефть, нефтийн бүтээгдэхүүн боловсруулагчид өнөөгийн технологидоо шинэчлэлт хийх болно. Энэхүү шинэчлэлийнх нь мөнгийг харин хэрэглэгч төлж л таараа.
Уг нь, Евро-3 Орост 2008 оны нэгдүгээр сараас нэвтэрсэн. Энэхүү стандартдаа яг нэг жилийн дараа гэхэд шилжиж дуусна гэж төлөвлөж байсан аж. 2010 оноос Евро-4-т 2013 оноос Евро-5т шилжинэ гэж байлаа.
 Гэвч “1990-ээд оны сүүлчээр Евро-3 т, 2000-аад  оны дундуур Евро-4-т шилжсэн Европын холбооны орнуудын жишгээс үзэхэд энэ нь Европын байгаль экологид үзүүлэх эерэг үзүүлэлт  тийм ч сайн биш болох нь харагдсан. Ер нь эх орны үйлдвэрийн автомашинууд нь ихэнхдээ Евро-2-т дасчихсан байна. Нефтийн компаниуд Хямралын эхнээс л өөрийнхөө нефть боловсруулах үйлдвэрүүдээ шинэчлэн тоноглох талаар хурдтай ажиллах боломжгүй гэдгээ мэдэгдэж” байжээ. Ингэснээр хугацаа сунжирсаар л байна.
 Одоо бол хоёрдугаар ангиллын шатахуун гарах хугацаа нь 2011 оны нэгдүгээр сар болж байна. Тэгэхээр ирэх оны эхнээс А-80, манай хэрэглэгчдийн хамгийн эрэлттэй АИ-92 гэсэн маркийн шатахууныг үйлдвэрлэх, борлуулахаа болих нь гэсэн таамаг гарч ирж буй юм.

Шинэ стандарт хуучныг шахах боломж

Оросын шатахууны зах зээлд Евро-3 стандартыг нэвтрүүлэхийн угтал болгон хомсдол үүсгэж, үнэ өсгөснийг Оросын зарим хэвлэлүүд онцлон бичиж байгаа билээ. Хэдийгээр Евро-3 стандарт нь 2008 оноос Орост нэвтэрч, 2010 оноос Евро-4-т, 2013 оноос Евро-5 гэсэн стандартаар шатахуун үйлдвэрлэнэ гэж байсан ч тус улсын нефтийн компаниуд сүүлийн хоёр жилийн турш эдийн засгийн хямралд орсноос үүдэн нефть боловсруулах үйлдвэрүүдээ шинэчлэн тоноглох боломжгүй гэдгээ мэдэгдэж, аль болох хуучин арга технологиор үйлдвэрлэл явуулах хугацаагаа сунгаж байсан аж.  Гэсэн хэдий ч энэ оны эхнээс Евро-3 стандартад шилжинэ гэдгээ албан ёсоор зарласнаар А-80, АИ-92 маркийн шатахуун үйлдвэрлэхээ зогсоох нь гэсэн таамаг буй болж байна гэдгийг зарим судлаач бичиж байгаа билээ.
Гэхдээ Оросын автомашин үйлдвэрлэгчид хийгээд хэрэглэгчдийн шаардлагаар АИ-92 шатахуун ирэх хоёр гурван жилдээ зах зээлээс арчигдахгүй нь гэдгийг нефть, нефтийн түүхий эд боловсруулагчид баталж буй юм.
Магадгүй манай зах зээлд үүсээд буй хомсдол хийгээд карт, талонд шилжих үзэгдэл нь импортлогчид А-80 шатахуунаа борлуулах таатай хөшүүрэг болж буй юм. Цаашид магадгүй Оросоос А-80 гэсэн “түүхий эд”-ийг авахгүй ч болох биз. Харин өнөөдрийн хувьд хамгийн их нөөцтэй байгаа А-80-ыг энүүхэн сэмхийг ашиглаад дуусгах биз.



 ОХУ-ын нефтийн салбарынхан дахиад жаахан хойшлуулах хүсэлт тавиад байгаа аж.  Эрэлт их байгаа учраас АИ-92 шатахууныг 2015 он хүртэл үйлдвэрлэх шаардлагатай гэж тэд үзэж буйгаа илэрхийлжээ. Оросын зах зээл дээр гэхэд АИ-92 шатахуун нь нийт хэрэгцээнийх нь 60 хувийг эзэлж байгаа юм. Тэгээд ч үйлдвэрүүд чанартай түлш гаргахад бэлэн биш байна гэж.  Оросын нефть боловсруулах үйлдвэрүүд хэтэрхий хуучирсан техник, технологитой учраас Евро-3-ийн стандартыг үйлдвэрлэх технологид шилжихэд хөрөнгө бэл нь хүрэлцэхгүй байгаа юм. Тэдний дөнгөж таван хувь нь л шинэ технологид шилжих чадвартай.
Үйлдвэрлэгчдийн энэхүү байр суурийг эрчим хүчний сайд Сергей Шматко ч дэмжиж байгаа гэдгээ өнгөрсөн долоо хоногт болсон нефтийн салбарыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг хэлэлцэх зөвлөгөөний  үеэр илэрхийлсэн байна. Сайд мөн өндөр октантай шатахууныг их хэмжээгээр хэрэглэхийг хязгаарлах нь зүйтэй гэсэн бол үүний тулд байгаль экологид сөрөг нөлөө үзүүлдэг дизель хөдөлгүүртэй машины зах зээлд эзлэх хувийг багасгах нь хэрэгтэй гэж “Газпром” нефтийн компанийн тэргүүн А.Дюков хэлжээ.
Ерөнхий сайд В. Путин энэ бүхнийг сонсоод ийм шийдвэр гаргах гэж нэг их яарах хэрэггүй. Төр засаг бол 2011 он гэхэд бүх нефть, нефтийн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдийг Евро-3 г үйлдвэрлэдэг болгох хэрэгтэй гэсэн бодлого барьж байгаа. Хэрвээ  үйлдвэрүүд техник, технологиа 70 хувь шинэчилж чадвал хуучин үйлдвэрлэж байгаа шатахууны марк гаргахыг үндсэнд нь хаахаар төлөвлөж байгаа гээд гэхдээ хугацаа цаашид сунжрахыг Ерөнхий сайд үгүйсгэсэнгүй.

Энэ бүхнээс үзвэл АИ-92 шатахуун ямар ч байсан 2012 он хүртэл Оросын зах зээлээс устаж үгүй болохгүй нь. Гэхдээ Засгийн газраас АИ-2 цаашид үйлдвэрлэхийг хүлээн зөвшөөрснөөр нефтийн бизнесийг дэмжчихнэ гэхээс илүү нийгмийн шинж чанартай байх болно хэмээн нефть, нефтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид үзэж байна. Орчин үеийн технологи нь нэг тонн нефтиэс гарах шатахууны хэмжээг нэмэгдүүлж, илүү чанарын өндөр төвшинд байх ёстой. Гэхдээ үнийн хувьд бага байх ёстой гэсэн байр суурьтай байгаагаа харин Засгийн газрын зүгээс илэрхийлсэн байна. Гэвч нэгдүгээрт нефть, нефтийн бүтээгдэхүүн олборлогч боловсруулагчдын хийх шинэчлэлд шаардлагатай хөрөнгө мөнгө олохын тулд нь хэрэглэгчдийн мөрөн дээр бас л үнийн дарамт үүрүүлнэ  гэдэг нь тодорхой. Хоёрдугаарт, Орост сайн чанарын бараа бүтээгдэхүүний үнэ үргэлж өндөр байдаг гэдэг зах зээлийн хууль өнөөдөр ч үйлчилж байгаа юм. Түүнээс гадна Орост шинэ бүтээгдэхүүн “идээд үхэж” болзошгүй машин түүнээс хавьгүй олон байгаа.Өнөөдөр АИ-95 шатахууныг хэрэглэхийн тулд зарим автомашины хөдөлгүүрийг шинэчлэхэд хүрдэг. Тиймээс зөвхөн шатахуун гаргахад төдийгүй автомашины үйлдвэрлэл, хэрэглэгчийн халааснаас ч багагүй мөнгө шаардах нь. Тэгэхээр өнөөдөр автомашин хэрэглэгчид төмөр хүлгээ солих боломжтой нь юу л бол гэж Оросын хэвлэлүүд бичиж байгаа юм.
Тэгэхээр бид шатахууны хувьд 100 Оросоос хараат учраас нэгийг бодож хоёрыг тунгаах л шаардлагатай болох нь.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан