Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Обама өөрт нь жинс сайхан зохидог гэв

АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама өөрт нь жинс тун ч сайхан зохидог хэмээн ярьжээ. Тэрээр саяхан Нью-Йорк хотод ажлаар очихдоо “Gap” брэндийн дэлгүүрээр ороод гарсан бөгөөд энэ үед телевизийн хөтлөгч Райн Сикрест Ерөнхийлөгчтэй ярилцжээ. Б.Обама хэлэхдээ “Хувцасны сонголт  сайтай гэж охид маань намайг магтдаг. Ядаж л ноосон цамцаа зөв сонгодог гэж үнэлдэг юм” гээд “Гэхдээ би жинсэнд их дуртай. Жинсэн өмд надад тун сайхан зохидог шүү” хэмээн ярьжээ. Ерөнхийлөгч дэлгүүрээс хоёр охиндоо цамц, тэргүүн хатагтай Мишельд гадуур хүрэм авчээ. Гэхдээ Б.Обама дэлгүүр хэссэн нь зөвхөн хувцас авах гэсэн хэрэг биш харин тус компанийг ажилтнуудынхаа цалин хөлсийг нэмэгдүүлэх талаар анхаараарай хэмээн сануулахаар ороод гарсан нь тэр байж. Ерөнхийлөгч ажлын хөлсний доод хэмжээг цагийн 7,25 ам.доллараас 10,10 ам.доллар болгон нэмэгдүүлэх хууль Конгрессоор батлуулах гэж хичээж байгаа юм.


0 Сэтгэгдэл
Ene shimoNse-d huvtsas oldoj baigaadA bayarlah hergtei.
Хамгийн их уншсан