Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Умард Солонгос нэг өдөр 25 пуужин харвалаа


Өчигдөр буюу гуравдугаар сарын 16-ны өдөр БНАСАУ-ын зүүн эрэг орчмоос   ойрын тусгалтай 25 пуужин харвасан байна. Орон нутгийн цагаар өглөөний 6,20 цагт эхний 10 пуужинг 10 минутын зайтай харвасан бол дараагийн 8 пуужинг 8,30 цагт тус бүрийг таван минутын зайтай харважээ. Харин дараагийн 7 пуужинг 9,28 цагаас эхлэн өөр хооронд нь дөрвөн минутын зайтай харвасан гэнэ.
 БНАСАУ-ын зүүн эргийн Вонсаны районоос харвасан ойрын тусгалтай энэ пуужин нь 70 км-ийн радиуст тусдаг болохоор бүгд зүүн эрэг орчмын тэнгисийн усанд унажээ.
Тус улс өмнө нь пуужин харвасныг нь буруушаасан мэдэгдэл гаргасаар байтал дахин ийн олон пуужин харвасанд нь АНУ, Өмнөд Солонгос, олон улсын хамтын нийгэмлэгүүд сэтгэл дундуур байна. Харин БНАСАУ үүнийгээ Өмнөд Солонгос, АНУ хоёр улсын цэргийн хамтарсан сургуулилтын төлөө хийж байгаа хариу үйлдэл гэж тайлбарлаж байгаа юм. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан