Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Крымийн сайд хаанаас хуягт авсан тухай тайлбарлав

Крымийн Ерөнхий сайд Сергей Аксенов оросын “ТИГР” хуягт машиныг хаанаас олон тоогоор нь худалдан авснаа тайлбарлав. Оросын сүүлийн үеийн техник Крымд гэнэтхэн гарч ирсний дараа оросууд үнэхээр цэргээ оруулжээ гэх хардлагыг улам дэвэргэсэн. Иймд Ерөнхий сайд нь аргагүйн эрхэнд тайлбар хийж байгаа бололтой. Аксеновын хэлж байгаагаар  Крымийн бизнесменүүд мөнгө нийлүүлж 50 ширхэг “ТИГР” худалдан авсан ажээ. Оросуудын зүгээс нууцаар тусалсан зүйл огт байхгүй гэдгийг тэр онцоллоо. Мөн шинээр байгуулагдсан Крымийн өөрийгөө хамгаалах хүчинд албан хаагчийн тоо одоогоор 10 мянгад хүрээд байгаа гэдгийг хэлэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан