Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Крымчүүдийн 95,7 хувь нь ОХУ-д нэгдэхийн төлөө саналаа өгчээ


Украины Автономит бүгд найрамдах Крым улсад явуулсан бүх нийтийн санал асуулга авах хэсгүүдийн  75 хувьд хийсэн тооллогоор санал өгсөн нийт хүний 95,7 хувь нь энэ хойгийг ОХУ-ын бүрэлдхүүнд нэгтгэхийн төлөө саналаа өгсөн байна гэж бүх нийтийн санал хураалт явуулах комиссын тэргүүн Михаил Малышев мэдэгдлээ.
“Сонгуулийн санал хураах хэсгийн гуравны нэгийг 100 хувь тоолж дууслаа. Сонгогчдын 95,7 хувь нь Крымыг Орост нэгтгэхийн төлөө саналаа өгсөн байна” гэж М.Малышев хэлжээ.
Түүний хэлснээр бол нийт санал өгсөн хүмүүсийн 3,2 хувь нь Крымыг ОХУ-д нэгтгэхийн эсрэг санал өгсөн бол 1,1 хувь нь түдгэлзсэн санал өгчээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан