Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Парисын машинууд ч дугаарын хязгаарлалтад оржээ

Францын нийслэл Парис хотын агаарын бохирдол сүүлийн өдрүүдэд хэвийн хэмжээнээс хэтэрч, оршин суугчдын эрүүл мэндэд нөлөөлөхөөр болсон тул маргаашнаас эхлэн авто машинуудыг дугаараар нь ангилан хөдөлгөөнд оролцуулахаар болжээ. Ингэхдээ машинуудыг шууд тэгш, сондгойгоор нь хуваарилан хөдөлгөөнийг нь хязгаарлах юм байна. Энэ хориг мотоцикль унадаг хүмүүст ч хамаатай гэнэ.  Парисын хотын захиргаа автомашины хөдөлгөөнийг багасгахын тулд өнгөрсөн баасан гарагаас эхлэнд нийтийн тээврийг гурван хоног үнэгүй болгоод байгаа аж. Парисын автомашины хөдөлгөөн, халаалтын систем, хүнд үйлдвэрлэл агаарын бохирдлын гол эх үүсвэр болж байгаа юм. Энд агаарын бохирдол байвал зохих хэмжээнээс хоёр дахин өндөр байгаа аж.
Дугаарын хязгаарлалтыг  агаарын бохирдол буурч, зохих хэмжээндээ хүрч цэвэрших хүртэл үргэлжлүүлэх гэнэ.

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан