Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Согтуу цагдаа бүжгэн дээр 16 хүнийг бууджээ


Аргентины Сан-луис мужийн Насчел хотнооцагдаагийн ажилтан согтуу байх үедээ диско бүжгэн дээр байсан хүмүүс рүү буудаж гурван хүний амь нас хөнөөн 16 хүнийг шархдуулсан аймшигт хэрэг гарчээ.
Гуравдугаар сарын 15-ны шөнө цагдаагийн ажилтан эхнэртэйгээ хамт залуучуудн диско бүжгэн дээр очоод байсан цагдаагийн комиссарыг өөрийнхөө гар буугаар буудаж амь насыг нь хөнөөсөн байна. Дараа нь тэр бас хоёр хүнийг буудан хөнөөгөөд эмх замбараагүй буудаж 16 хүнийг шархдуулжээ. Бүжгэн дээр ихэвчлэн залуучууд голдуу олон хүн байсна нь буудах үеэр нуугдах гэж чихцэлдээн болсон байна. Согтуу цагдаа энэ бүхний дараа нуугдах гэж оролдсон ч хуулийнхан саатуулсан байна. Тус мужид гурав хоногийн эмгэнэл зарлажээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан