Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Цагдаагийнхан алга болсон онгоцны нисгэгчийн гэрийг нэгжихээр шийдлээ


Сураггүй алга болоод байгаа Боинг 777-200 онгоцны ахмад 53 настай Захари Ахмад Шахын гэрийг нэгжихээр Малайзын цагдаагийн газар шийдвэрлэсэн байна. Малайзын эрх баригчид онгоц ямар нэг зохион байгуулалттай үйл ажиллагааны үр дүнд алга болсон гэж үзсэн учир ийм шийдэлд хүрсэн байна.
Малайзын Ерөнхий сайд Нажиб Тун Разак онгоц нислэгээ өөрчилсөн тухай радарын бичлэгүүдийг судалж үзээд ингэж мэдэгджээ. Холбооны зарим хэрэгсэл систем нь хэвийн ажиллахгүй байсан нь газар луу байнга мэдээлэл дамжуулдаг дамжуулагчийг хэн нэгэн нь салгасан байж болох юм гэсэн байна.
“Одоо онгоцыг хоёр газарт байж магадгүй гэсэн таамаглал дэвшүүлээд байна. Нэгдүгээрт, Казахстан Туркмений хилийн ойролцоо, хоёрдугаарт Индонезоос өмнө зүгт  Энэтхэгийн далай хүртэлх коридорт байж болно гэж үзэж байна” хэмээн Ерөнхий сайд мэдэгджээ. Үүнтэй холбоотойгоор малайзын цэргийнхэн, аврагчид Өмнөд-Хятадын тэнгист хийж байсан эрлийн ажиллагаагаа зогсоосон байна.

0 Сэтгэгдэл
harin tiin ene ih sonin yum bolod bnaa,yg l kinoon deer gardag shig,sonsonoos baritsaalagdsan n deer zvger,ydaj humuus n amid ireh magadlaltai,ar geriinhen hoorhii amitan goridlogo tawial suuj bga bh da,hichenee mongol hun bhgui ch gesen,adilhan l humuus ym chn,amid l ergej ireesei burhan min
ih l sonin um boloh ni dee, yanaa ali neg gazar baritsaalagdchihsan bj bval ch bolood yvchlaa shuu, ali neg dalaid unaad sonosnoos deer biz dee, baritsaalagch ntr-tei ni thiroltsoj bariad humuusee avarchihaasai, tiim umbolbol jinhene id shid l gedeg ni bolno doo tee
Хамгийн их уншсан