Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Берлусконигийн нарийн бичгийн дарга байсан бүсгүй хар тамхитай баригджээ


Италийн ерөнхий сайд асан Сильвио Берлусконигийн нарийн бичгийн дарга байсан бүсгүй Федерика Гальярдиг  италийн цагдаа нар нисэх буудалд их хэмжээний хар тамхитай явж байхад нь саатуулсан байна. Пүрэв гаригт Гальярди Венесуэлийн нийслэл Каракасаас  ромын Фьюмичиногийн нисэх буудалд буухад гар тээшинд нь 24 кг кокаин байсан гэж хэвлэлүүд мэдээллээ. 
Берлускони энэ бүсгүйтэй хамт Канадын Торонто хотноо бууж байгаа, Гальярди цагаан цамцтай байгаа зураг 2010 оны зургадугаар сард италийн сонинуудын нэгдүгээр нүүрийг чимж байсан юм. Тэгэхэд Берлускони сэтгүүлчдэд ингэж аялж явахад Гальярди улстөрчийн нарийн бичгийн даргын ажлаа гүйцэтгэж явдаг хэмээн мэдэгдэж байсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан