Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 16-р хуралд (UNCCD COP16) оролцох үеэр Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
“ТОКИО-2024”-ГИЙН ИХ ДУУЛГА МОНГОЛЫН 20 ЖҮДОЧ ӨРСӨЛДӨНӨ
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"
12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвараа төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахыг хязгаарлана
Хүүхдийн найрал дууны 30 дахь удаагийн наадам боллоо
Нийслэлийн хэмжээнд 5320 тн давс, 4846 тн бодисын үлдэгдэлтэй байна
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад
Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн форум боллоо
ГССҮТ Вьетнам улсын Ханой хотын анагаах ухааны их сургуультай хамтарч ажиллана
Оросын десант Крымд бууж байна гэв
yadag muu ***** Ivanuud ve
Крым дэх Украины ерөнхийлөгчийн байнгын төлөөлөгч Сергей Куницын Оросыг Крымд цэргийн ажиллагаа явуулж байна гэж мэдэгдээд оросын десантчдыг ачсан 14 онгоц Крымд буусан гэсэн байна. Тэр “Тус бүрдээ “Гвардийн” 150 десантчийг суулгасан Ил-76 онгоц 13 удаа буусан” гэж ATR телевизээр ярьжээ. Түүний хэлснээр бол тэнгисийн явган цэрэг, десантчид, тусгайгийнхан бууж байгаа гэнэ.
Үүнтэй зэрэгцээд Украины ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Александр Турчинов Орос улсыг Крымд яг л “абхазын хөтөлбөр” хэрэгжүүлж Крымыг эзлэхээр оролдож байна гэсэн байна. Тэр бас “Украины цэргүүд Крымд өөрийнхөө үүргийг биелүүлж байгаа, гэхдээ зөрчилдөөн үүсгэх биш харин Крымын ард иргэдийг хамгаалж байгаа гэжээ. Би “ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд хандаж цэргийн сүрээр өдөөн хатгахаа боль, ОХУ, АНУ, Их британи ч аль аль нь Украины газар нутгийн бүрэн бүтэн байдлын баталгаа болно. Өдөөн хатгалгаа зогсоож, Крымын нөхцөл байдлыг хэвийн болгохыг шаардааж байна. Украин улс газар нутгаа хамгаалах чадвартай. Манай газар нутаг руу халдах ямар нэгэн оролдлого хортой үр дагавар дагуулна. Крымын хойгийн нөхцөл байдлыг ойрын үед хэвийн байдалд оруулах ёстой гэж анхааруулсан” гэж хэлжээ.
Одоо Симферопольд оросын хуягт машины цуваа явж, “Укртелекома”-ийн нэвтрүүлгийг таслан, холбоо харилцаа, интернетийг таслан Киевээс онгоц буулгахгүй агаарын орон зайг хаагаад байгаа тухай Украины хэвлэлүүд мэдээлж байна.

0 Сэтгэгдэл
2014.03.12