Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Түрэмгийлэгч Путиныг Жокер, Гитлер болгон дүрсэлж байна

ОХУ-ын зүгээс Украины Крымын талаар явуулж байгаа бодлого барууны хэвлэлүүдийн гол сэдэв болж байна. Тусгаар тогтоносон улсын нэг хэсгийг түрэмгийлэн эзлэх гэсэн Владимир Путиныг олон сонин, сэтгүүл гадар хуудсан дээрээ шоглон тавьжээ. Зураачид Оросын ерөнхийлөгчийг хөзрийн хар хүн, хар тэнгисийн флотын усан цэрэг,  бүр Гитлертэй хүртэл адилтган зурсан байна.

Түүнийг усан цэргийн хувцастай дүрсэлж “Эзэнт гүрний гамшиг”, “Дэлхий Путины мэдэлд одоо л орохгүй юм бол оройтно” гэсэн зүүлттэй тавьсан байна.
  
Австрийн News  хэвлэл Путиныг хөзрийн хар хүнээр дүрсэлжээ
        
Британийн The Week сэтгүүл “Шинэ хүйтэн дайн руу Путин алхаад марш” гэсэн байна.

Мөн Британийн долоо хоног тутмын улс төрийн сэтгүүл New Stateman “Путины хүчний тоглоом” гэжээ.
   
Английн Private Eye шог сэтгүүл “Паралмилитаризмын өвлийн тоглолт эхэллээ”, “Буудлагын тэмцээнд орос ялна гэж бодож байна уу” гэсэн байна.
 
Time  сэтгүүл “Оросын тэргүүн Крымын бүхийл хөзрийг атгах уу, гэхдээ тэр одоохондоо хожоогүй л байгаа” гэжээ.
        
The Economist “Кремлийн халдлага”

Польшийн Polityka сэтгүүл Путиныг усан цэрэг болгоод “Путины Крымын дайн. Орос юугаар наадаж байна. Польшид юу заналхийлж байна вэ”
  
Латвийн IR Путиныг “Крым”  гэсэн сахалтай дүрсэлжээ. “Путиныг яаж зогсоох вэ, Латви яаж өөрийгөө хамгаалах вэ” гэсэн байна.
  
Америкийн долоо хоног тутмын The Nation “Хэвлэлүүдийн хариуцлагагүй байдал. Путин, Сочи, Украин” гэж.
   
Германы Der Spiegel “Өдөөгч. Путиныг хэн зогсоох вэ”
  
Америкийн The Week сэтгүүл “Путин, Украин. Хөршийнхөө хувьсгалд Орос дайсагнав уу”                                                               Эх сурвалж rbc.ru

0 Сэтгэгдэл
ªìõèé ôàøèñò
Хамгийн их уншсан