Өмнөд Солонгос улс хямралд өртсөн тэр л он жилүүдэд ард түмэн нь гарт байсан ганц бөгжөө ч эх орныхоо эдийн засгийг өргөх хөшүүрэг болгох гэж банкинд дугаарлан зогсож байсан гэдэг. Энэ бол үлгэр домог биш үнэн түүх. 2008 оны эдийн засгийн хямрал дэлхнийн олон улсыг хөлдөө чирсэн ч энэ удаагийн АНУ-ын зээлжих зэрэглэл буурснаас үүдэн хөрөнгийн зах зээлд үүссэн “үймээн” бүүр ч ноцтой үр дагавартай байж болзошгүй гэдгийг дэлхийн томоохон хөрөнгөтнүүд хамгийн түрүүнд мэдэрч байгаа нь тодорхой.
Хөрөнгийн зах зээлд учраад “паник” дэлхийн тэргүүлэх баячуудын зүрхэнд үнэхээр шар ус хуруулж, байдал улам хурцдахаас өмнө өөрсдийн хөрөнгөөр ядаж эх орныхоо эдийн засгийн аврахыг хүсч байна гэдгээ эхнээсээ илэрхийлж байгаа юм.
Францын Le Nouvel Observateur сайтад өчигдөрхөн Францын тэргүүлэх 16 хөрөнгөтний захидлыг нийтэлжээ. Захидалдаа тэдний татварыг нэмж өгөхийг хүссэн байсан аж. “Захидал бичсэн” хэмээн дэлхийн гоо сайхны бүтээгдэхүүний зах зээлд тэргүүлэгч “L"Oreal”-ийн Лилиан Бетанкур, нефтийн тэргүүлэгч компани “Total”-ийн Кристоф де Маржери, мөн “Air France”, Danone, Peugeot-Citroen и Sociеtе Gеnеrale зэрэг компанийн тэргүүний гарын үсэг байжээ. “Франц улс төсвийн хомсдолд орж,улсын өр өдөр ирэх тусам өссөөр байгаа энэ үед төр засаг маань ард түмнээсээ аль болох эв нэгдэлт хүсч байхад бид ч гэсэн өөрсдийн хөрөнгөнөөс улсдаа хөрөнгө оруулах ёстой” хэмээн захидалд онцгойлон бичжээ.
Захидал бичигчид эдийн засгийн хүлээж байгаагүй таагүй хямралаас зугатаахын тулд “ онцгой татвар”-ыг маш нарийн бодлоготойгоор тогтоох хэрэгтэй. Энэ нь дотоодын эдийн засагтаа хийх онцгой реформ болох бөгөөд мэдээж бүх асуудлыг шийднэ гэдэгт итгэлгүй байна гэв. Ямар ч байсан баян францууд өөрсдийгөө золиослоход бэлэн байна. Гэхдээ ийнхүү татвар төллөө гээд бараа бүтээгдэхүүнийхээ үнэд шингээхгүй хэмээн амлаж байна. Мөн тэд үүгээрээ “ тусгайлан тусламжийн сан” байгуулахыг хүссэн гэнэ.
Гэхдээ энэ бол француудын гаргасан санаа ч биш. Долоо хоногийн өмнө Америкийн тэрбумтан Уоррен Баффет мөн ийм санааг дэвшүүлж байсан билээ. Тэрээр 1992-2000 он хүртэл тус улсын 400 баян хүний татвар 29.2-21.5 хувиар буурсан гэдгийг сануулаад татвар төлөгчдийн 99.7 хувьд санхүүгийн ямар нэгэнт хөдөлгөөн хийх нь эрсдэлтэй. Харин жилд 1 сая ам.долларын орлоготой нөхдүүдийнхийг бага зэрэг 10 сая ам.доллараар дээш бол түүнээс арай өндөр төвшинд татвар тогтоохыг Конгресст санал болгосон байна. Ерөнхийлөгчийн зүгээс татвар нэмэх нь тийм ч зөв алхам биш. Энэ нь олон мянган ажлын байрыг үгүй хийж болзошгүй хэмээн үзэж байгаа бол Уоррен Баффетын хувьд жилд бага зэрэг өндөр татвар төлөх нь үйл ажиллагаанд ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй гээд орлого болоод ажлын байранд нь төдийлэн өөрчлөлт гарахгүй гэдэгт итгэлтэй байгаа аж. Тэрээр Татвар өсгөх нь ажлын байрыг устгадаг хэмээж байгаа нөхдөд хандаж хэлэхэд 1980, 2000 эхээр 40 сая ажлын байр бий болсон. Харин татварыг бууруулж эхэлснээр ажлын байрны захиалга эрс буурсан” гэдгийг тоо баримттайгаар нь хэлэх байна гэсэн юм.
Францын Засгийн газрын хувьд баячуудынхаа саналыг харин ч хүлээж авахаар шийдсэн бололтой. Хэрвээ татварыг бага зэрэг нэмбэл 2012 оны төсөвт 10 тэрбум евро нэмэгдэх тооцоо хийсэн гэнэ. Мөн татварын хуульд өөрчлөлт оруулж, жилд сая еврогоос илүү орлоготой хүмүүст ногдуулах татварыг шинэчлэхээр болоод байгаа аж.
Ийнхүү цаад тэрбумтнууд чинь эдийн засгаа аварч ирээдүйгээ жаахан гэрэлтэй болгохын тулд эрсдэлийг үүрэхэд бэлэн байна. Бүүр татвар нэмээд өгөөч ээ хэмээн гуйж байна. Харин манайхны хувьд байдал ямар байдаг билээ.Уул уурхай эдийн засгийн гол суурь болчихсон өнөө үед л дэлхийн тэрбумтнуудын яриад байгаа энэхүү онцгой татварын бодлогын талаар бодож үзэхэд гэмгүй л бололтой