Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хойд Солонгосын усан онгоцыг бөмбөгдөнө гэв

Хувьсгалын дараа де факто хэд хэдэн тусгаар улс болж задраад байгаа Ливийн байдал түгшүүртэй хэвээр байна. Ливийн Зүүн нутагт газрын тос шахах боомтуудыг хяналтдаа байлгадаг зэвсэгт босогчид Төв Засгийн газраас гадуур өөрсдөө нефтийн экспорт хийж эхэлсэн тухай мэдээ байдлыг улам ээдрээтэй болгов. Босогчдын дур мэдэн гаргаж байгаа нефтийн анхны худалдан авагч Хойд Солонгосын “Монинг Глори” нэртэй тээвэрлэгч онгоц байсан нь гал дээр тос нэмсэнтэй адил нөлөө үзүүллээ.

Ливийн Төв Засгийн газар Өрнөдийн зэвсэг, улс төрийн дэмжлэгээс ихээхэн хамааралтай байдаг болохоор тэдний заналт дайсан Умард Солонгосын онгоцонд, зөвшөөрөлгүйгээр газрын тос ачихыг хараад зүгээр суух арга байсангүй. Хамгийн сүүлийн мэдээгээр Ливийн Ерөнхий сайд Али Зейдан нь Хойд Солонгосын онгоцыг боомтоос гарахдаа тушаалыг нь үг бүрчлэн биелүүлээгүй тохиолдолд бөмбөгдөнө гэж мэдэгдээд байна.

Гэтэл өөрийн дураар наймаа хийх гэсэн зэвсэгт босогчид бөмбөгдөхгүй байхыг уриалав. Зүгээр ч уриалсангүй бөмбөгдвөл дайн зарласан гэж үзээд Төв Засгийн газрын эсрэг байлдааны эрчимтэй ажиллагаа явуулж эхэлнэ гэж сүрдүүлжээ. Босогчид Хойд Солонгосын онгоцонд нийт 36 сая ам.долларын өртөгтэй газрын тос дүүргэн хөвөхөд бэлэн болгоод байсан аж.

Зүүн Ливийн омгийн дайчид нь Эс Сидр, Рас Лануф, Зуэйтин гэх мэт газрын тосны экспортын нэн чухал объектыг хяналтдаа байлгадаг. Тэд өөрсдийн захирдаг Киренаик мужийн улс төрийн эрх мэдлийг өргөжүүлэх, өөрөөр хэлбэл автономит статустай болгох, газрын тосны экспортоос авах хувиа нэмэгдүүлэхийг шаардаж байгаа юм.

Ливи нь төсвийнхөө 96 хувийг газрын тосны экспортоор бүрдүүлдэг болохоор энэ мэт алхмуудад маш эмзэг ханддаг ч өнөөдрийг хүртэл салан тусгаарлагчдыг дарах, улс орны нэгдмэл байдлаа сэргээх талаар бодит алхам хийж чадахгүй л байна.

0 Сэтгэгдэл
xoorondo uchraa oloxgvi bj yu n gadnii ongotsiig bombogdox ve oorsdoo naimaa xiie gj duudsan blgvide duudchixaad irsen xoino n bombogddog ai dampuursan uls bn
Хамгийн их уншсан