Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 16-р хуралд (UNCCD COP16) оролцох үеэр Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
“ТОКИО-2024”-ГИЙН ИХ ДУУЛГА МОНГОЛЫН 20 ЖҮДОЧ ӨРСӨЛДӨНӨ
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"
12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвараа төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахыг хязгаарлана
Хүүхдийн найрал дууны 30 дахь удаагийн наадам боллоо
Нийслэлийн хэмжээнд 5320 тн давс, 4846 тн бодисын үлдэгдэлтэй байна
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад
Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн форум боллоо
ГССҮТ Вьетнам улсын Ханой хотын анагаах ухааны их сургуультай хамтарч ажиллана
Дэлхийн дайн гарчихалгүй тэссэн 10 том тохиолдол
Бас АФрикын зах руу ороод авсан шд
санал нэг байна ингэж боддог хүн байдаг байжээ хэхэ
Минийхээр дэлхийн нэгдүгээр дайныг яг дэлхийн дайн гэж хэлэхэд хэцүү. Европын дайн шиг л санагддаг. Харин дэлхийн дайн бол Манай их эзэн Чингис хааны дэлхийн талыг эзэлсэн дайныг л хэлнэ. Ази, Дундад ази, Зүүн европ гээд л явж өгсөн дөө манай хүн.
Хүмүүс ямагт л “хэрвээ тэгсэн бол....” гэж ярьдаг. Сайн зүйл дээр голдуу хэрэглэдэг юм уу, харамссан тохиолдолд ихэвчлэн ярьдаг ч болчихож мэдэх байсан аюулт зүйлд ч хааяа хэрэглэдэг. Энэ удаа манай дэлхийн түүхнээ хоёр улсын зөрчил мөргөлдөөний улмаас нэг хэсэг улсууд сөргөлдөөний хоёр талд зогсч өргөн хэмжээний дайн гарчихалгүй тэссэн 10 тохиолдлыг дэлгэж байна.
1. Карибын хямрал.
Орчин үеийн түүхнээ манай гаригийн хамгийн том хоёр гүрэн цөмийн дайны ирмэгт тулан сөрж зогссон том сөргөлдөөн бол Карибын хямрал. АНУ цөмийн цэнэгт пуужингуудаа туркийн нутагт байрлуулж, энэ нь ЗХУ-ын баруун хэсэгт хүрэх хүчин чадалтай байснаас эхэлсэн. Хариуд нь ЗХУ өөрийн пуужингуудаа Кубад байрлуулах болж АНУ үүнийг бүслэн хаахаар оролдсон.
Ингээд ЗХУ кубын нутгаас АНУ-д цохилт өгч магадгүй болсноос АНУ бүслэлтээ зогсоосноор энэ хямрал зогссон байна. Зөвлөлтийн дипломатууд АНУ-ын ерөнхийлөгч Жон Кеннедитэй амжилттай яриа хэлэлцээр хийснээр цөмийн дайнаас сэрэмжлэн зогсоож чадсан юм.
2. Францчууд Австралийг арай л эзэлчихсэнгүй
Их Британи улс бүхэл бүтэн тив Австралийг нэг том шорон шиг болгон эзэмшиж байхад бусад улсууд нэг их анзаарахгүй байсан гэдэг. Харин Америкийн судлаачид саяхан францчууд Сиднейг эзлэхээр төлөвлөж байсныг олж илрүүлсэн байна. 1802 онд францын экспедиц Австралийн эрэгт 1800 цэрэг очуулж хоригдлуудыг суллахаар зэхэж байжээ. Харин энэ төлөвлөгөөг яагаад хэрэгжүүлэлгүй орхисон нь тодорхойгүй. Түүхчид Трафальгарын тулаанд өөрийнхөө флотын нэлээд хэсгийг алдсанаас болоод ийм алхам хийгээгүй байх гэж таамагласан.
3. Даманы арлын мөргөлдөөн
1969 оны гуравдугаар сард Уссур мөрөн дээрх Даманы арлын төлөө ЗХУ, БНХАУ хоёрын хилчид мөргөлдөж зодолдоод 10 хоногийн дараа энэ нь жинхэнэ тулаан болж өргөжсөн. ЗХУ-ын тал тушаал зөрчин хилийн заставын сөргөлдөөнд тийрэлтэт систем ашигласанаараа буруутан дийлдэж улмаар арал Хятадын мэдэлд очсон. Гэхдээ өнөөдрийн өндөрлөгөөс харахад энэ нь зүгээр ч нэг хилийн мөргөлдөөн биш гэдэг нь харагдаж байна. 2010 онд Le Figaro сонин энэ мөргөлдөөний үед ЗХУ цөмийн цохилт өгөхөд бэлэн байсан гэдгийг дэлгэсэн. Гагцхүү АНУ-ын зүгээс зөвлөлтийн хотуудад цөмийн цохилт өгч магадгүй байсан нь энэ аюулыг зайлуулсан бололтой.
4. Израилыг ЗХУ хоёр ч удаа эзлэх дөхөв
Ойрхи дорнодод ЗХУ ямагт өөрийн сонирхолтой байсан нь удаа дараа Израильд санаархаж байснаар илэрдэг. 1967 оны зургадугаар сарын 5-10-нд болсон зургаан өдрийн дайны үед ЗХУ Израилийн цөмийн нөөцийг устгах, эзлэх үүднээс томоохон довтолгоо хийхээр зэхэж байжээ.
Тэгээд ч Израилыг хоёр фронтод байлдахад ЗХУ сөргөлдөөний гол ялагч болох байлаа.
Хоёрдахь удаагаа ЗХУ 1973 онд долоон дивизээ байлдааны бэлэн байдалд оруулан заналхийллээ. Харин Израилын гол холбоотон АНУ цөмийн цэргээ бэлэн байдалд оруулснаар Израиль том дайны талбар болохоос зайлсхийж чадсан байна.
5. Фашодын хямрал
1898 онд Фашодын хямралыг дипломат аргаар зохицуулаагүй байсан бол дэлхийн нэгдүгээр дайн бүр ч өмнө эхлэх байсан биз. Африкийг хуваах гэсэн Франц, Их британийн зөрчлийн улмаас тэр үеийн Фашод гэдэг жижиг хотод /өнөөгийн Өмнөд Суданы Кодок хот/ хошууч Маршаны 120 хүнтэй отряд орж эзэллээ. Энэ нь зөрчлийн эхэн болж тийшээ англо-египетийн цэрэг ойртож очив. Гэхдээ Их британийн талд француудтай байлдах сонирхол байсангүй, гагцхүү эсрэг талаа айлгах л сонирхолтой байлаа. Ийм ч учраас дипломат аргаар хэлэлцэж францчуудыг хотоос гарах боломж олгосон байна. Францын хувьд ч гэсэн дайтах сонирхол британийн талаас илүү бага байсан учраас цэргээ амархаан гаргасан гэдэг.
6. Баруун Берлиний бүслэлт
Хүйтэн дайны хамгийн эхний зөрчилдөөн Германд бүр Берлинд 1948 онд ЗХУ берлин хотыг бүхэлд нь эзэмшихээр санаархаж Баруун берлинийг бүсэлснээр эхэлсэн. Асуудлыг яаж шийдэх талаар АНУ, холбоотнууд янз бүрийн хувилбар ярьж байсан ч эрүүл ухаан дийлж АНУ-ын тал баруун Берлин рүү хүнс, бараа бүтээгдхүүнийг агаараас өгч эхэлсэн. 15 сарын хугацаанд тээврийн онгоц 275 удаа нисч 2,3 сая тонн ачаа хүргэсэн байдаг. Эцэст нь ийм бүслэлт ямар ч ашиггүйг ойлгосон ЗХУ Баруун Берлиний бүслэлтээ зогсоосноор энэ явдал дууссан.
7. Энэтхэг Пакистаны сөргөлдөөн
1940-өөд оноос эхлээд Энэтхэг, Пакистан хоёр улс хилийн асуудлаар зөрчилдөж байнга өөд өөдөөсөө харан зогсч нэг биш удаа мөргөлдөж байгаа. 2001 оны аравдугаар сарын 1-нд террористууд Энэтхэгийн парламент руу дайрч хэдэн арван хүний амь нас бүрлгэн мөн төдий хүнийг шархдуулсан. Энэ явдлаас ердөө хоёр жилийн өмнө хил дээрх дайн дуусаад байлаа. Энэтхэг Пакистан хоёр аль аль тал нь цэрэг татаж хил дээр ч хүчээ хуримтлуулж эхэлсэн юм. Гэхдээ эцсийн эцэст аль нэг тал нь л зэвсэг хэрэглэвэл энэ нь цөмийн дайн болж өргөжинө гэдгийг ойлгосон. Ингээд 10 сарын турш бие биеэ харан бэлэн байдалд байсан талууд энхтайвнаар зохицсон.
8. Тайваны булан дахь хямрал
Тайвань бол Бээжингийн хоолой дээр тээглэсэн яс болсоор 50 жилийн нүүр үзэж БНХАУ нэг биш удаа заналхийлсээр байгаа. Тайванийн холбоотон АНУ арай л үүнд нь оролцчихгүй өнөө хүрсэн. Тэр ч бүү хэл Хятадын нутагт цөмийн цохилт өгөхөд ч бэлэн байгаа. Гэхдээ хятадын цөмийн хүчин чадал бас байгаа болохоор хараахан ийм байдалд хүрчихгүй өнөө хүрч байгаа нь энэ.
9. Fall Grün ажиллагаа
Чехословакийг эзлэх Fall Grün ажиллагаагаа Гитлер хэрэгжүүлсэн бол дэлхийн хоёрдугаар дайн нэг жилийн өмнө эхлэх байсан байна. 1938 оны есдүгээр сарын 28-нд эхлүүлэхээр төлөвлөж байсан энэ ажиллагаа болсон бол Чехословакийн холбоотон Франц, Их британи шууд дайнд орох байлаа. Тэр ч бүү хэл энэ ажиллагаа эхэлсэн бол Берлинд Гитлерийг баривчлах хувилбар ч гарч байж. Харин Мюнхений бага хурал энэ ажиллагаанд чагт тавьж Франч тэр, Их британи ч Чехословакийг сонирхохоо больсноор германчууд Чехословакийг эзлэх ажлаа 1939 оны гуравдугаар сарын 15-нд эхлүүлж бараг цус урсгалгүй амжуулжээ.
10. Гуллийн халдлага
Орос-Японы 1905 оны дайн, Номхон далайн хоёрдугаар экспедиц анхнаасаа л ямар утга учиргүй, олон хүний аминд хүрсэн ажил байлаа. Балтийн тэнгисийн хямралаас арай гэж гаран Их британиитай хямралтай байсан орос Британийн загасчдын хөлгүүдэд халдаж, буудсаар л байлаа. Үүнээс болж британийн флот оросуудыг Испанийн боомтод бүслэн мөрдөн шалгаж эхэлсэн байна. Орос уучлал гуйж 65 мянган фунт стерлинг төлснөөр энэ хямрал дайн болчихолгүй өндөрлөсөн гэдэг

0 Сэтгэгдэл
2016.11.11
2014.03.13
2014.03.12