Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хаан суудалд залрах Их луугийн дөрвөн алхам

Эдийн засагчдын яриад байгаа Хятадын эрин зуун хэдийнэ эхэлчихжээ. 2020 он гэхэд Хятад дэлхийд эдийн засгаараа толгой цохиж, юань  ам.долларын байр суурийг эзлэн, дэлхийн томоохон концернууд тус улсын нэр дээр бүртгэлтэй байх болно гэдэгт олонх шинжээч итгэж буйгаа илэрхийлэх болжээ. Дэлхий Хятадаас эмээж байна.
2008 онд хэрхэн эдийн засгийн хямдрал эхэлснийг эргэн саная. Эхлээд АНУ-д үл хөдлөх хөрөнгө буюу орон сууцны үнэ гэнэт унаж, хүмүүс ипотекийн зээлээ төлж чадахгүйд хүрсэн.  Удалгүй “Леман Бразерс” дампуурч, нефтийн үнэ унаад л. Гэвч энэ удаад үүнээс долоон дор хямрал биднийг хүлээж байгаа хэмээн дэлхийн олон орны тэгүүлэх эдийн засагчид үзэж байгаа аж. Удахгүй таны орсон банк ам.доллар байхгүй хэмээн өөдөөс чинь хариулах болно хэмээн тэд бичиж байна.
Шанхайн банкир Сяо Лу энэхүү төсөөллийг үнэн гэдэгт итгэлтэй байна.Тэрээр банкууд олон улсад хүлээн зөвшөөрөгдөх шинэ валютаа удахгүй хүлээн авах бэлтгэлээ хангах хэрэгтэй болж. Ам.долларыг чандарлаж, нефть бохир усны үнэтэй болох биз. Дэлхий Грек, Италийн эдийн засгийн хямралд сөхөрч, АНУ-ын зээлжих зэрэглэлийг буурсныг түгшин хүлээж авахад бид л үүнд тайван бас баяртайгаар хандаж байна. Үнэндээ Хятадын бизнесмэнүүд хямралыг ашигтайгаар эргүүлж чадна гэдэгтээ итгэлтэй байна гэжээ.  Ингэж хэлэх хангалттай шалтгаан байгаа гэнэ. Хамгийн наад захын гол шалтгааныг цохон нэрлэж ч болох нь

Шалтгаан1


 “Шанель” үйлдвэрлэнэ. Хятадын төр засаг хийгээд үйлдвэрлэгчид дэндүү жижиг барааны үйлдвэрлэл нь эдийн засгийн хувьд таатай үр дүнд хүргэхгүй нь гэдгийг 2008 оноос эхлэн мэдэрчээ. Хятадад үйлдвэрлэсэн аж үйлдвэрийн жижиг бараанаас барууныхан татгалзаж эхлэв. Ажилгүйдэл өссөөр байлаа. Гэхдээ Хятадын төр үүнээс гарах аргыг олжээ. Тэрхүү аргын ачаар төсөөлж байгаагүй амжилтад хүрэв  Дэлхийн автомашины зах зээлд Хятад тэргүүлэх байр суурь эзэлж, зөвхөн зурагт үйлдвэрлэл нь 20 хувиар өсчээ. Тэд 1000-д нэг хулхи гэдэг зарчмаас энэ удаад татгалзсан бололтой. Гэвч дотоодын хэрэглэгчид нь барууныг сонгосоор байлаа. Шэньжэний “Шанель”-ийн жижиг дэлгүүр үйлчлүүлэгчээр дүүрэн байгаа шиг АНУ-д үйлдвэрлэсэн 700 ам.долларын үнэтэй айфон бас хятадын залуусыг хуйлруулсаар л байгаа юм. Зөвхөн энэ онд тус улсын импорт 38.7 хувиар өсөөд гэнэ. Тэгэхээр энэ удаагийн хямрал тус улсын хувьд дотоодын хэрэглэгчдээ эргүүлэн татах том боломж гэж үзэж буй бололтой. Тус улс иргэд нь “Шанель”-ийг мартахаар  цоо шинэ бас дэлхийд алдартай брэнд буй болгохоор төлөвлөж багагүй мөнгө хаях гэнэ.
 
Шалтгаан 2


Ахиад л авах боломж. 2008 оны хямрал Хятадын хувьд ёстой л алтан үеийнх нь эхлэл болсон.  Дэлхийд алдартай фирмүүд ганхаж эхэлснээр хятадууд валютын  нөөцөө тун овжин ашиглах боломж олдсон юм. Үнэ нь навс унасан алдарт брэндүүд өөрсдөө тэдний өвөр рүү шургалж байлаа. Австрийн бизнесмэн Фридрих Меершольц хэлэхдээ, хямралын дараа ерөөсөө гурван л зам үлдсэн. Хөдөлмөрийн бирж рүү явах, амиа хорлох эсвэл Хятад луутай нэг оронд орох. Ихэвчлэн луутай нэг оронд орохыг л сонгож байлаа гэжээ.
Хятадын нөмөрт автомашин үйлдвэрлэгч “Вольво” концерн, Чехийн тамхины үйлдвэр, Голландын эмийн үйлдвэр, Германы компьютерийн үйлдвэрлэл өөрөө л ороод ирсэн.
Дээрээс нь Хятадын баячууд АНУ, Канад, Испаниас байр, орон сууц худалдаж авч байлаа. Түүгээр үл барам жижиг бизнес ч тэдний гарыг харж эхэлсэн. Гэвч үүгээр дууссангүй. Хятад “Apple” гэх аугаа динозаврт, алдарт шар айраг үйлдвэрлэгч “Хайнекен”, CNN-д нүд унагаж эхэлсэн гэдэг. Тэгэхээр шинэ хямралын давалгааны хүчийг өнөөдөр тааварлахад үнэхээр хэцүү байна. Магадгүй хамгийн өндөр хурдтай давалгаа дэлхийг дайрвал дэлхийн томоохон компаниудын хувьцааг унагана. Энэ нь,  Хятадад хэдэн тэрбумыг хэмнэхэд дэм болох нь гарцаагүй.

Шалтгаан 3


Нефть үнэхээр хар алт гэж үү. Яг үнэнийг хэлэхэд тус улс газрын баялгаар хомс.  Байгалийн хий, цахилгаан, нефтийг тэд бусдаас одоогоор худалдаж авч байгаа.  Хар алтны үнэ тус улсын эдийн засагт багагүй цохилт өгсөөр байгаа юм. Гэсэн хэдий ч  хятадад таксины үнэ бусад хөгжилтэй улс орныг бодвол харьцангуй хямд. Хэрвээ нефтийн үнэ 2008 оны зуных шиг баррель нь 150 ам.доллар дөхвөл тус улсыг хөөрхөн сэгсрэх болно. Ливийн үймээний дараа нефтийн үнэ нэмэгдэхэд Хятадын сонинууд дуу дуугаа авалцан  “Хятадын хувьд нефтийн хамгийн тохиромжтой үнэ бол баррель нь 35 ам.доллар” гэж бичиж байсан билээ. Нефтийн үнэ хэт өсөх нь Хятадын эдийн засгийн хөөсийг нэмэх болно гэж байлаа.  Харамсалтай нь, сар болоогүй байхад нефтийн үнэ унаж эхлэв. Санхүүгийн шинжээчид Европ, АНУ-ын эдийн засгийн хүчгүйдэл нь нефтийн үнийг 35 ам.доллар руу шидэх вий хэмээн таамаглан бичиж эхлэв.

Шалтгаан 4


Ам.долларыг устга. Энэ сарын 6-нд Хятадын мэдээллийн “Синьхуа” агентлаг “ Дэлхий нийтэд ам.долларыг орлох шинэ валют хэрэгтэй байна” хэмээн бичсэн билээ.  Хариуд нь “Аргументы и Факты” сонинд  тэр валют нь Мао Зэдуны зурагтай улаан цаас гэж үү хэмээн бичсэн байлаа.  Харамсалтай долоо хоног өнгөрөөгүй байхад л энэ таамаглал үнэний ортой байж магад гэхээс өөр аргагүй болов.Сүүлийн гурван жилд Хятад улс өөрийн юанийг дэлхий нийтэд алдартай болгох улс төрийн нарийн бодлого баримтлан ажилласан билээ.  Ирак, Пакистан,Сири зэрэг улс, Цагаан хэрмийн цаанаас  машин худалдаж авч эхлэхдээ тус улсын мөнгөн тэмдэгтээр тооцоо хийсэн байна. Латин Америкийн улс орнууд ч Хятадын төв банкны шаардлагын дагуу юаниар төлбөр тооцоо хийж байлаа.  Хямрал бол Хятадад ам.долларыг өөрийн юаниар солих тааламжтай боломж байлаа.  “Хямрал бол тэдний аз амжилт байлаа” хэмээн  эдийн засагч Роберт Гусински Хонгконгийн төв хэвлэлд бичжээ.
Хятад эдийн засгийн хямралын ачаар  энэ дэлхийн талыг өөрийн болгочихлоо. Гэвч хэн ч тэдэн шиг чадалтай, хүчтэй, зоригтой байж чадсангүй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан