Сураггүй алга болоод хоёр хонож буй Малайзийн онгоцыг 10 улсын 34 нисэх онгоц, 40 хөлөг онгоц далайн усыг нэгжих шахам хайж байгаа ч одоо хүртэл олоогүй л байна. Вьетнамцын тэнгисийн цэргийнхэн далайд То Чу арлын орчимд онгоцны хаалга, сүүлтэй адилхан зүйл оллоо хэмээн мэдэгдэж, олон улсын эрлийн баг тийш хөдөлсөн ч газар дээр нь очоод үзэхэд агаараас авсан зураг шиг харагдах зүйл юу ч байгаагүй гэнэ. Өөрөөр хэлбэл, эрлийн багийнхан тэр хавиас онгоцны эвдэрхий хэсэг байж болох юу ч олоогүй аж. Тиймээс 227 зорчигчтой Бойнг онгоцыг одоо хүртэл эрэн хайсаар байна. Одоо хүртэл ямар ч мэдээ дуулдахгүй байгаа энэ түгшүүртэй нөхцөл байдалд ар гэрийнхэн хамгийн муу зүйлд хүртэл бэлтгэлтэй болоод байна. Тэд хэзээ онгоцны сэг, үлдэгдлийг оллоо гэх бол хэмээх айж байгаа ч бас нөгөө талаас гайхамшиг болж юу магад хэмээн залбирах хүмүүс ч байна.