Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

70 жилийн дараа медалиар шагнажээ

Америкийн Нью-Йорк мужид дэлхийн хоёрдугаар дайны ахмад дайчин Ричард Фолкнерийг далан жилийн өмнө байгуулсан гавьяаных нь төлөө “Гал улаан зүрх” одонгоор шагнасан байна. 1944 онд 19 настай байсан Фолкнер нь “В-17” бөмбөгдөгч онгоцны буучийн алба хашиж байжээ. Нэгэн тулааны үеэр германчуудын эзлээд байсан Францын нутагт түүний онгоц суманд оногдон сөнөхөд Фолкнер ганцаар шүхрээр бууж амьд гарсан байна. Францын тариачин түүнийг нуусны хүчинд германчуудад баригдалгүй үлдэж чадсан бөгөөд удалгүй францын эсэргүүцлийн хөдөлгөөнийхний тусламжтайгаар Их Британи руу эсэн мэнд гарчээ. Их Британид ирэхэд нь түүнд дайн тулааны үед шархадсан эсвэл амь үрэгдсэн дайчдад олгодог “Гал улаан зүрх” медаль өгөх гэтэл “В-17” онгоцны амь үрэгдсэн бусад гишүүдийн араас харамссан тэрээр авахаас татгалзсан аж.
Дайны дараа тэр цахилгааны сүлжээ засварын ажилтай болж энх тунх амьдарч байсан бөгөөд сүүлийн нэг жилийн өмнөөс “Гал улаан зүрх” медаль авахаас татгалзсандаа харамсаж, ач нартаа Дэлхийн хоёрдугаар дайны талаарх дурсамж үлдээхэд хэрэгтэй гэж үзсэн байна. Түүний эхнэр нь Нью-Йорк хотоос конгресст сонгогдсон гишүүнд хандсаны дараагаар гуравдугаар сарын 8-нд хүндэт медалийг гардуулан өгчээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан