Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Алга болсон онгоцны нэг зорчигчийн утас ажиллаж байна


Гуравдугаар сарын 8-нд малайзын нийслэл Куала-лумпур хотоос хятадын Бээжин хотыг зорин нисээд сураггүй болсон агаарын тээврийн Malaysia Airlines компанийн онгоцонд зорчиж явсан хятадын нэг иргэний гар утас нь ажиллаж байна гэнэ. Өөрийнхөө ахын утас руу залгахад утас нь дуудаж байгаа хятадын нэгэн иргэн бээжингийн телевизээр харуулжээ. Тэрээр гурван удаа залгахад утас нь дуудаад байгаа ч хариу өгөхгүй байгаа гэнэ. Зорчигчийн төрөл төрөгсөд энэ талаар Malaysia Airlines компанид хэлж одоохондоо батарей нь дуусаагүй байгаа гар утасны дуудлагаар хиймэл дагуул ашиглан хайхыг санал болгосон байна.
Мөн эрэл хайгуул хийж байгаа онгоцны нисгэгчид Өмнөд Хятадын тэнгисийн орчимд сүйрсэн онгоцных байж болох онгоцны хаалга, сүүл хэсгийг илрүүлсэн мэдээ ч бас байна.
Куала-лумпураас ниссэн Malaysia Airlines компанийн энэ онгоц 227 зорчигч, багийн 12 гишүүнтэй зорчиж яваад хамгийн сүүлд малайзын зүүн эргээс 220 км-ийн зайд явахдаа холбоо бариад сураггүй болсон юм.
Малайзын хууль сахиулагчид үүний өмнө онгоцыг халдлага гарсан байж магадгүй хэмээн мөрдөн шалгаж байгаагаа мэдэгдсэн юм. Онгоцонд урьд нь хулгайд алдагдсан паспорт эзэмшсэн  дөрвөн дөрвөн зорчигч явсан юм байна.

0 Сэтгэгдэл
Уг нь бүгд нэг газар олзлогдоод байж байгаасай. Хэн, ямар үндэстэн нь хамаагүй хүмүүс л юм чинь дээ. Амьд байвал арга олдоно л доо.
Хамгийн их уншсан