Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Йемений эрэгт хөлөг живж 40 гаруй цагаач амь алдлаа


Цагаачдыг тээвэрлэж явсан хөлөг онгоц Өмнөд Йемений эрэг орчим живж 42 хүн амь алдлаа гэж Йемений Батлан хамгаалах яамны эх сурвалжаас аван Agence France-Presse агентлаг дамжууллаа.
Йеменийг зорьж явсан африкийн хууль бус цагаачдыг тээж явсан хөлөг гуравдугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө живэхэд эргийн хамгаалалтынхан дөнгөж 30 орчим хүнийг аварч Майфаа хотын дүрвэгчдийн лагерьт хүргэж амжжээ.
Эфиоп, Сомалиас Саудын Араб руу цагаачилж яваа иргэд хамгийн эхлээд Йемен рүү гарч түүгээр дамждаг юм. 2012 онд гэхэд л африкийн орнуудаас Йеменд 84 мянган цагаач иргэн иржээ. 2013 оноос Саудын Араб  хууль бус цагаачдад өршөөл үзүүлэн тэдэнд албан ёсын зөвшөөрөл олгож ажил эрхлүүлдэг болсон юм. Энэ өршөөлд ажил эрхлэхээр ирж байгаа дөрвөн сая орчим цагаач иргэн хамрагдснан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан