Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тархинд соёолох ургамал

Иргэн баян бол улс баян. Бас улс баян бол иргэн баян ч гэдэг. Энэ бол дэлхийд тэргүүлж буй хоёр улсын хөгжлийн чиглэл.
 Эхнийх нь АНУ-ынх. Дараагийнх нь Хятадынх. Харин бид  энэ хоёрын аль аль замаар тэмтчин тэмтчихээд улс баян бол иргэн ядуу, иргэн баян бол улс ядуу гэдэг хөгжлийн чиглэлээр л зүтгээд байна уу гэх эргэлзээнд уначихсан. Учир нь, иргэн би улсаас тэтгэлэг, халамж, бас урамшууллын мөнгө аваад л байвал улс маань өрөнд орж, зээлийн хүүнээс өндийхөө болино. Тэгээд хөөрхий улс маань ядуурна. Харин улс баяжаад төрийн тэргүүнд заларч буй нөхдийн халаас түнтийх тусам хөөрхий иргэн би ядуугийн туйл руу тэмүүлнэ.
Яачихсан улс гэхээрээ ийм болчихдог юм бүү мэд. АНУ-гаас, Хятадаас аль алинаас нь л туршлага уг судалсан л юмсан.
Гэхдээ хүний толгойд ямар үндэс суулгаж, үрсэлгээ тарихаас их зүйл шалтгаалдаг гэнэ шүү. Бутанчууд өөрсдийгөө дэлхий дээрх хамгийн хөгжилтэй бас аз жаргалтай улс гэдэгтээ бүрэн итгэдэг. Хэдийгээр тус улсын эдийн засаг сүүлийн жилүүдэд эрчимтэй өсч байгаа ч улсынх нь жилийн орлого 272сая орчим ам.доллар буюу монгол төгрөгт шилжүүлбэл 326.4 тэрбум болох нь. Үнэндээ бидний нөгөө тараагаад байгаа 21 мянган төгрөгийн чинь зургаан сарын мөнгийн тэд жилдээ олдог гэсэн үг. Зарлага нь харин орлогоосоо бага зэрэг давчихсан 350 сая орчим ам.доллар.
Гэтэл энэ жил манай төсвийн нийт орлого гурван их наяд 304.6 тэрбум төгрөг байгаа билээ. Тав дах хаант засгийнхаа нүүрийг үзэж буй тус улс 691 мянган хүн амтай. Бас Усан цахилгаан станцаас гаргасан эрчим хүчээ хүн амаараа дэлхийд тэргүүлэх Энэтхэг улсад экспортлочихдог. Хүн амынх нь 80 гаруй хувь нь газар тариалан, мал аж ахуйгаар амьдралаа залгуулдаг. Будаа, сүүн бүтээгдэхүүн, алим жимс,  гуалин, гар урлалын зүйлс, эрдэнийн чулуу, халуун ногоо, цемент зэрэг бүтээгдэхүүн экспортлодог. Нэг хүн жилд 1400 орчим ам.доллар ногддог. Гэхдээ тэд өөрсдийгөө баян гэдэгт бүрэн итгэдэг. Дэлхийн хаанаас ч хэн ч ирсэн бид баян гээд бардам хэлдэг гэнэ.
Харин бидний хувьд дэлхийн банкны 2009 оны тайланд дурдсанаар бол нэг хүнд ногдох ДНБ нь 1639 ам.доллар. Одоо яриад байгаагаар нь уул уурхай хөгжчихвөл бүүр “гарч өгнө”. Манай гурав дахь Ерөнхийлөгчийн гарган тавьсан Мянганы хөгжлийн зорилтоор бол 2015-2020 онд гэхэд нэг хүнд ногдох ДНБ нь 15000 ам.доллар болох юм гэсэн. Тэр хүртэл ёстой зай ч бий лай ч бий. Ямар ч байсан бид тэднээс хэд дахин илүү орлого олдог л доо. Хүн амын маань 30 хувь, ажиллах хүчний 40 хувь хөдөө аж ахуйн салбарт харьяалагддаг. Бусад улсынхаа нийслэлд соёл, эдийн засгийн үр тарьдаг. Гэвч бид ядуу амьдарч байна, болохгүй бүтэхгүй байна гэдэгтэйгээ бүүр эвлэрчихсэн.
 Хүн амын маань дийлэнх нь стресс гэх айхтар өвчинд нэрвэгдсэн. Хүүхэд байхаас нь л ядуу гэдэг цэцгийн үрийг тархинд нь цацаад ургуулдаг болж. Магадгүй бутанчууд амны билгээр эдийн засгийн өсөлт нь эрчимжиж ч байгаа юм бил үү. Харин бид амны билгээр уруудсаар доройтсоор…

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан