Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Опра твиттерийн дагагчдаа даашинзаа бэлэглэв

Та хэн нэг алдартай оддын өмссөн дэгжин хувцсыг хараад “Энийг өмсөх юм сан” гэж хүсч байсан л биз дээ. Тэгвэл АНУ-ын Атлантагийн оршин суугч Брэнди хэмээх бүсгүй яг ийм хүслээ биелүүлжээ. Нэрт хөтлөгч Опра Уинфригийн “Essence” сэтгүүлийн нүүрэн дээр авахуулсан зурагт гарсан даашинз Брэндид маш их таалагдсан учир Твиттерээр дамжуулан гуйгаад үзжээ. Хамгийн сонирхолтой нь Опра ч түүнд зөвшөөрчээ.
Брэнди Опрад хандан Твиттерт “Essence-ийн нүүрний зурагт та үнэхээр сайхан гарчээ. Энэ даашинзаа надад өгч болох уу. Учир нь, таныг энэ даашинзаа дахин хэзээ ч өмсөхгүй гэдгийг мэдэж байна л даа” гэж бичжээ. Опра түүнд “Чиний зөв. Би дахин өмсөхгүй. Миний туслахтай холбогдож, энэ жиргээг үзүүлээд даашинзыг аваарай” гэсэн хариу илгээжээ. Ингээд л жирийн нэг бүсгүй Твиттерийн ачаар Опратай холбогдон, түүний үнэтэй даашинзны нэгийг өөрийн болгож чаджээ.

0 Сэтгэгдэл
ямар гоё юм бэ би ч бас нэгийг гуймаар бна
Хамгийн их уншсан