Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 16-р хуралд (UNCCD COP16) оролцох үеэр Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
“ТОКИО-2024”-ГИЙН ИХ ДУУЛГА МОНГОЛЫН 20 ЖҮДОЧ ӨРСӨЛДӨНӨ
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"
12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвараа төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахыг хязгаарлана
Хүүхдийн найрал дууны 30 дахь удаагийн наадам боллоо
Нийслэлийн хэмжээнд 5320 тн давс, 4846 тн бодисын үлдэгдэлтэй байна
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад
Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн форум боллоо
ГССҮТ Вьетнам улсын Ханой хотын анагаах ухааны их сургуультай хамтарч ажиллана
Янукович Москва орчимд нуугдаж байна гэнэ
Украины унагаагдсан ерөнхийлөгч Виктор Янукович ОХУ-ын нийслэл Москва орчимд нуугдаж байна гэж оросын өндөр албаны хүнээс авсан мэдээллээ “РБК” цацлаа.
Янукович оросын нислэлд мягмар гаригийн шөнөөр ирсэн байна. Түүний хэлснээр бол унгаагдсан ерөнхийлөгч эхлээд “Украин” кочид буудалд буужээ. Харин зочид буудлын албаны хүн зочныхоо талаар мэдээлэл өгөхөөс татгалзсан байна. Хэсэг хүн буудлын 11 дүгээр давхрын зоогийн газарт бараг шөнөжингөө сууцгаажээ. Өөр нэг эх сурвалжийн хэлснээр бол энэ арга хэмжээний аюулгүй байдлыг тусгай албаныхан хангаж байсан гэнэ.
Ингээд “Украин” зочид буудалд Янукович нэг их саатсангүй. Тэрээр оросын ерөнхийлөгчийн Тамгын газрын харьяаны Холбооны аюулгүй байдал хамгаалах газрын мэдэлд байдаг Москва орчмын “Барвиха” гэдэг клиник сувилалд очсон байна. Харин ОХУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын хэвлэлийн алба энэ сувилалд Янукович очоогүй, тийм зочин ирээгүй гэж няцаажээ. Гэхдээ эх сурвалж Януковичийг үнэхээр Москва орчимд байгаа гэдгийг баталж байгаа юм.
ОХУ дахь Украины ЭСЯ энэ талаар ямар нэг тайлбар хийгээгүй байна. Харин ОХУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Александр Лукашевич болохоор бид гадаад бодлогын асуудал хариуцдаг болохоос биш тухайн нэг хувь хүний хаана байгаа талаар мэдэхгүй гэсэн хариу өгчээ.
Үүнтэй зэрэгцээд ОХУ-ын Холбооны зөвлөлийн Гадаад хэрэг хариуцсан байнгын хорооны тэргүүн Михаил Маргелов телевизийн Russia Today сувагт өгсөн ярилцлагадаа “Миний хатуу байр сууриар бол Виктор Януковичид ОХУ орогнол өгөхгүй” гэж хэлсэн байна.

0 Сэтгэгдэл