ОХУ-ын Санкт Петербургийн нэгэн фитнес клубээр үйлчлүүлэгчид өөрсдөө ч мэдэлгүйгээр жинхэнэ порно-сайтын од болжээ.
Порно кино, клипийг зориудаар, бас найруулж авдаг бол ийм дүрс чөлөөтэй, ганцхан жаахан гоёмсог чимэг зүүлт л хэрэгтэй. Яахав зурган дундуур тусгай хувцастай цэвэрлэгч хааяа орж ирнэ. За тэгээд л хүүхнүүд усанд орох, иллэг хийлгэхдээ яадаг билээ дээ. Ганцаараа л байгаа гэж бодож байгаа юм чинь. Ямарч найруулагч, зохион байгуулагчгүй санамсаргүй ийм “кино” чинь жинхэнэ од болдог юм гэнэ. Төлбөртэй сайтуудад бол сардаа 10 доллар.
Яаж авдаг бол гэж үү. Усны өрөөнд нь тавиур дээр шингэн савангийн хоосон сав байж байх. Дотор нь видео дуран байрлуулаад хүн анзаарахааргүйгээр нүхэлж дуранг нь ил гаргасан байхад л болно гэнэ.
Усанд орж байгаа хүн андуурч аваад тавихдаа өөр тийш нь харуулчих тохиолдолд алчуур, өөр бусад зүйл харагдах нь байдаг байна. Гэхдээ дуранг нь алслаад тавьчихсан байхад өрөө бүхэлдээ л харагдана шүү дээ.
Энэ мөрөөр шалгаж анхаарал хандуулсан ч “Энэ чинь манай клуб байна” гэж хэн хэлэх билээ. Ийм нэг явдал орост болоод байна гэнэ.