Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 16-р хуралд (UNCCD COP16) оролцох үеэр Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
“ТОКИО-2024”-ГИЙН ИХ ДУУЛГА МОНГОЛЫН 20 ЖҮДОЧ ӨРСӨЛДӨНӨ
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"
12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвараа төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахыг хязгаарлана
Хүүхдийн найрал дууны 30 дахь удаагийн наадам боллоо
Нийслэлийн хэмжээнд 5320 тн давс, 4846 тн бодисын үлдэгдэлтэй байна
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад
Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн форум боллоо
ГССҮТ Вьетнам улсын Ханой хотын анагаах ухааны их сургуультай хамтарч ажиллана
Тайландын улс төрийн сөргөлдөөн гудамжны дайн болж хувирлаа
Тайландад засгийн газрын тэргүүнээ огцрохыг шаардаж эхэлсэн эсэргүүцлийн жагсаал өнгөрсөн шөнө хурцдаж үл мэдэгдэх этгээд галт зэвсэг хэрэглэн буудаж эхэлснээр гудамжны тулаан болж хувирсан байна. Жагсагчид болон хууль сахиулагчдын дунд болсон буудалцаан нэлээд удаан үргэлжилж цэргийнхэн галаа зогсоосноор арай гэж намжжээ. Энэ үеэр таван хүн шархадсан гэж мэдээлж байна. Жагсагчдын байрлал руу дайрсан хүмүүс галт зэвсэг, гар хийцийн гранат, гранат шидэгч ашигласан бол хууль сахиулагчид бас галт зэвсгээр зэвсэглэсэн байжээ.
Лхагва гарагийн өглөөгүүр Төрийн байгууллагууд, Авлигатай тэмцэх үндэсний газар, Сонгуулийн хороо зэргийн албан байрыг тусгай хүчнийхэн хамгаалж байна. Авлигатай тэмцэх үндэсний газар энэ сарын 27-нд Ерөнхий сайд Йинглак Чинаватыг албан үүрэгтээ хариуцлагагүй хандсан хэмээн буруутгахаар төлөвлөж байгаа юм.
Өнгнөрсөн хугацаанд жагсагчид, хууль сахиулагчдын сөргөлдөөний улмаас бэртэж гэмтсэн гэмтсэн 23 хүрсэн бол үймээний үеэр таван настай охин өртөжө эмнэлэгт очоод нас барсан юм.

0 Сэтгэгдэл