Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Украины “Беркут”-ыг тараалаа


Украины парламент Дээд Радагаас олгосон бүрэн эрхийн хүрээнд тус улсын ДЯЯ-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Арсен Аваков цагдаагийн тусгай үүрэг гүйцэтгэгч “Беркут” тасгийг тараах тушаал гаргасан байна. Тэрээр өнгөрсөн шөнө өөрийн фесбүүктээ “Цаашид “Беркут” гэж тасаг байхгүй боллоо. Хоёрдугаар сарын 25-ны өдөр 144 тоот тушаалаар татан буулгалаа” хэмээн бичсэн байна.

Нийслэл Киев хотд эсэргүүцлийн жагсаал эхэлсэн өдрөөс хойш “Беркут”-ийнхэн ямагт жагсагчдын эсрэг зогсч олон хүний амь хөнөөн, бэртээж шархдуулсан юм. Өөрсдөөс нь ч олон хүн амь алдаж шархадсан.



Тэднийг украины олон хотод янз бүзрээр хүлээн авч хандсан. Львовт сөрөг хүчнийхний өмнө тэднийг өвдөг сөхрүүлэн уучлал гуйлгасан бол зарим нь гартаа таарсан юмаар шидэж байлаа. Яг ийм явдал Луцке хотод болж “Беркут”-ийн дайчдыг нэг нэгээр нь тусгай тавцанд гаргаж Киевт болсон ажиллагаанд оролцсон эсэхийг нь олон нийт асууж байцаасан байна. Харин “Беркут”-ийн дайчид тэнд галт зэвсэг хэрэглээгүй зөвхөн тусгай хэрэгсэл бороохой, бамбай, хий ашигласан гэж хариулжээ.
Харин Крымд тусгай тасгийнхныг ялсан баатрын ёсоор хөгжим цэцэгтэй угтаж авсан байна. Тэд ч ялсан баатрын ёсоор георгиевын тууз зүүн бахархалтай жагсч очжээ.
1992 онд байгуулсан цагдаагийн тусгай тасаг “Беркут” нь 2013 оны сүүл гэхэд 4000 орчим хүний бүрэлдхүүнтэй болоод байсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан