Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГДАА НАР БУРУУТАЙ ЮУ

Украйнд хэдэн сарын турш үймээн самуун болж  82 хүний аминд хүрч, 600 гаруй хүнийг шархдуулан байж засгийн эрхийг сөрөг хүчин гартаа авлаа. Гэвч сөрөг хүчний эвслийн удирдагчдын нэг Виталий Кличко Дотоод хэргийн яаманд эрс өөрчлөлт хийж, сөрөг хүчний эсэргүүцлийн жагсаал буюу “Майдан”-ыг тараах тушаал өгсөн, тараахад гар бие оролцсон бүх албан хаагчдыг хатуу шийтгэнэ гэдгээ мэдэгдэв.

Угтаа, олон нийтийг хамарсан үймээн самууныг дарж, эмх замбараагүй байдал үүсгэхэд нөлөөлсөн хүмүүсийг баривчлан саатуулах нь цагдаа нарын үүрэг.
“Майдан” хөдөлгөөний хэт явцуу үзэлтнүүдийг байшин эзлэн авах, энгийн хүмүүс рүү дайрах гэхэд хамгаалах үүрэг гүйцэтгэх ёстой нь мөн л тэд. Гэтэл үүргээ гүйцэтгэж, тушаал биелүүлснийхээ төлөө хариуцлага хүлээх болжээ.  Тэр бүү хэл, өнөөдөр эсэргүүцлийн “Майдан” хөдөлгөөнд оролцоод ялсан хүмүүс цагдаагийн ажилтнууд, цагдаагийн тусгай  “Беркут” ангийн албан хаагчдыг ангуучилж эхэлжээ. “Майдан”-ы оролцогчид  эзлэн авсан байшингийнхаа дээвэр дээрээс цагдаа нарыг буудах, интернэт ашиглан олж авсан хаягийн дагуу гэрт нь очиж дарамтлах, цагдаа нар руу “Молотовын коктейль” нэртэй шатах шингэн шидэж шатаасан нь ч хамаагүй гэнэ.

Дээр дурдагдсан амиа алдсан, шархадсан хүмүүсийн дийлэнх цагдаа, дотоодын цэргийн албан хаагчид байсан талаар ярих хүн нэг ч алга.
Гэтэл тэд тушаал аваад, авсан тушаалаа гүйцэтгэхээр ирсэн хүмүүс гэдгийг засгийн эрхийг шинээр авсан хүмүүс тоосонгүй. Хүн л юм болохоор өөдөөс нь шатаах шингэн шидээд, буудаад, чулуу шидээд байхад тэд хариу өгөхөөс өөр аргагүй. Тэгэхгүй бол өөрсдийг нь улайрсан жагсагчид “бариад идчихнэ”. Эцэст нь, цагдаа болон дотоодын цэргийн албан хаагчдын амссан хохирол хэрээс хэтэрч, тэдний уур бухимдал туйлдаа хүрэх үед Украйны эрх баригчид галт зэвсэг, байлдааны сум тарааж өгчихөөд зөвхөн амиа хамгаалахын тулд хэрэглэхийг зөвшөөрсөн гэдгээ дэлхий даяар мэдэгдсэн.

Харин өндөрлөг дээрээс мэргэн бууч буудвал яах талаар зааварчилгаа өгсөнгүй. Иймд украйн цагдаа нар бидэнтэй адил хүн л болсон юм хойно амьд үлдэхийн тулд гал нээсэн хэрэг.
Хамгийн эмгэнэлтэй нь, үүргээ гүйцэтгэж байгаа цагдаа нарыг буудсан, шархадуулсан, шатаасан хүмүүсийг Украйны баатар цолоороор шагнахаар болж эмх замбараагүй байдлыг зохицуулах үүрэгтэй цагдаа нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр болов.
Үүргээ гүйцэтгэсэнд хүнд хариуцлага хүлээлгээд, хууль бус тушаал өгсөн хүмүүс нь зүгээр үлддэг энэ үзэгдэл Ук­райнд хоёр дахь удаагаа дав­таг­даж байгааг хэлэх хэрэгтэй. Экс Ерөнхийлөгч Ющенког төрийн эрхийг гартаа авах үед яг ийм байдал ажиглагдсан.

Одоо Украйнтай адилаар эсэргүүцлийн жагсаал хийж байгаа сөрөг хүчин нь төр эргүүлэн ялах магадлалтай хоёр улс байна. Нэг нь Тайланд, нөгөөх нь Венесуэль.
Тайландад гэхэд сүүлийн дөрвөн сарын турш сөрөг хүчин нь эсэргүүцлийн жагсаал хийж байна. Энэ хугацаанд сөрөг хүчнийхэн Засгийн газрын эсрэг, бүр нарийвчилбал Тайландын улс төрийн тогтолцооны эсрэг нүсэр арга хэмжээ зохион байгуулсан. Жагсагчид Засгийн газрын ордон, Сангийн яам, Батлан хамгаалах яам гээд ер нь бүслэн хааж болох яам тамгын газрыг бүслэн хааж үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй болгох тактик явуулсан. Цагдаа нарын үүрэг төр, засгийн байгууллагуудын үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангах. Тиймээс тэд жагсагчидтай ширүүхэн тэмцэл хийсэн нь ойлгомжтой. Энэ мөргөлдөөний үеэр олон хүний амь үрэгдэж, олон зуун хүн шархадсан. Дийлэнх нь Украйнтай адилаар цагдаа нар байлаа.

Хөлбөмбөгийг тахин шүт­дэг Бразиль улс энэ жил Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах эрх авч бөөн дуулиан болж байв. Гэтэл төд удалгүй буюу өнгөрсөн жилээс эхлэн иргэдийнх нь тодорхой хувь хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээнийг зохион байгуулахыг эсэргүүцэн жагсаал зохион байгуулж эхэлсэн. Олон хүн цугларсан газар үймээн, эмх замбараагүй байдал амархан үүснэ. Тиймээс олон зуун мянган хүн жагсах үеэр далимдуулагчид хотуудын цагдаа, прокурор, шүүхийн барилгыг эзлэн авах, архивыг сөнөөх, дэлгүүр ба худалдааны төвүүдийг цөлмөж эхлэхэд цагдаа нар үүргийн дагуу хүч хэрэглэсэн нь ойлгомжтой. Гэхдээ тэр бүхэнд шархадсан хүмүүсийн дийлэнх нь мөн л цагдаа нар байлаа.

Венесуэльд сөрөг хүчний жагсаал цуглаан өнөөдөр ч үргэлжилж байна. Сөрөг хүчнийхэн эрх баригчдыг эдийн засгийн бодлогоо өөрчлөхийг хатуу шаардсан юм. Сөрөг хүчний зарим удирдагчийн мэдэгдснээр эрх баригчид шаардлагыг нь хүлээн авч эдийн засгийн бодлогоо өөрчлөн, албан тушаалаасаа огцрохоос нааш жагсаал цуглаан татрахгүй гэсэн. Олон арав, зуун мянга гаруй хүн оролцож байгаа жагсаал цуглаан тайван өнгөрнө гэдэг бараг байж боломгүй зүйл. Тиймээс далимдуулагчид шатаах шингэн шидэж, дэлгүүр лангууг цөлмөж эхлэхээр цагдаа нар нулимс асгаруулагч хий, бороохой гэх мэт тусгай хэрэгслийг үүргийнхээ дагуу ашиглаж эхэлсэн нь ойлгомжтой. Мөргөлдөөний явцад олон зуун хүн шархадсаны дийлэнх нь мөн л цагдаа нар.
Орост хэдхэн жилийн өмнө Москвагийн Болотный буюу Намгийн гудамжинд сөрөг хүчин эсэргүүцлийн жагсаал хийсэн. Жагсаалыг зохион байгуулагчид албан ёсоор зөвшөөрөл аваагүйн дээр цугласан олон мянган хүнийг дагуулан Кремль, Төрийн Думыг байрыг эзлэхийг уриа хашгирч олныг дагуулах гэж оролдоход тушаал авсан цагдаа нар үүргээ биелүүлэх гэхэд мөн л таагүй юм болж олон зуун хүн гэмтэж шархадсаны дийлэнх нь бас л тэд.

Киргизид хоёр ч дараалан болсон төрийн эргэлтийн үед мөн адил үйл явдал болж байлаа. Акаевийг түлхэн унагасан босогчид цагдаа нар, цагдаагийн тусгай хүчнийг эрх баригчдад үйлчиллээ гэж буруутган, эрх мэдлийг гартаа авсны дараа янз бүрээр шийтгээд үйлийг нь үзсэн. Гэтэл шинээр гарч ирсэн Ерөнхийлөгч Бакиевийг түлхэн унагасан ээлжит төрийн эргэлтийн дараа бас яг адил байдал үүссэн.
Египетэд Ерөнхийлөгч асан Мурсийг эрх барьж байхад эсэргүүцэгчдийн жагсаалыг тараах явцад олон арван хүний амь үрэгдэн, олон зуун хүн шархадаж байв. Тэр болгонд Ерөнхийлөгчийн тушаалыг биелүүлсэн цагдаа нар буруудаж, бухимдсан олны хараал зүхлийн бай болж байв.

Энэ мэт олон жишээ татаж болно. Тухай бүрт эсэргүүцлийн жагсаал хийсэн сөрөг хүчний удирдлага нөхцөл байдлыг санаатай эсвэл санамсаргүйгээр тодорхой хугацаагаар удирдлагаасаа алдсан нь ойлгомжтой. Цагдаа нар төрийн албан хаагч учраас эмх замбараагүй байдлыг эцэс болгох тушаал аваад гүйцэтгэх гэхээр л хамаг асуудал эхэлдэг.
Хамгийн ардчилсан, хамгийн сайхны төлөө яваа сөрөг хүчнийхэн гол өрсөлдөгч, гол дайсан нь тушаал биелүүлж яваа хөөрхий цагдаа нар бус харин тэдэнд тушаал өгсөн, нийгмийг тартаг нь тулгасан хүмүүс гэдгийг мартаж орхидог нь хачирхалтай. Цагдаа гэхээр л харшилтай гэмээр авир гаргаж бүгд тэдний эсрэг чулуу, шатах шингэн шидэлж, зарим нь буугаар буудаж, бороохойдон эсвэл бүр Украйны майданчуудын адил харвах төхөөрөмж ашиглан хэдэн арван кг жинтэй том чулуу нүүлгэж эхэлнэ.

Харин дээр дурдагдсан улс орны цагдаа нар дээрээс тушаал аваагүй тохиолдолд жагсаалд оролцогчдыг дайран тараах, тэдний эсрэг байлдааны сум хэрэглэх хориотой гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Тушаал өгөөгүй байхад нэг ч цагдаа хөдлөхгүй.
Эцсийн дүнд, дэлхийн нийтээр цагдаа нарын авч байгаа арга хэмжээг шүүм­жилдэг. Ямар муухай харгис хэрцгий л юм гэнэ, жагсагчдыг бороохойдсон болгоныг барьж шийтгэ л гэнэ. Хөөрхий тэдний хүлээсэн үүрэг, авсан тушаалаа биелүүлж байгаа, ардаа гэр бүл, үр хүүхэдтэй бусдын адил хүн гэдгийг боддоггүй. Бүгд л үзэн ядна.

Украйн гэх мэт зарим улс төр эргэмэгц өмнөх төрийн үед хууль сахиулж байсан цагдаа нарыг бүгдийг нь шийтгэнэ гэж мэдэгдээд арга хэмжээ аваад эхэлчихсэн.
Бүр тодруулбал Украйны цагдаагийн тусгай анги болох “Беркут”-ын албан хаагчдыг “Майдан”-ыг тараахад онцгой үүрэг гүйцэтгэлээ гэж сөрөг хүчнийхэн ангуучлаад эхэлжээ. Учир нь, хуучин төр нь бутарч алга болсон байхад, шинэ төр нь яах гэж хуучин төрийн тушаалыг биелүүлсэн юм бэ гээд шийтгээд эхэлсэн гэнэ. Ийм эгзэгтэй нөхцөлд Оросын Архангельск мужийн амбан захирагч “Беркут” тусгай ангийн дайчдыг бүрэн бүрэлдэхүүнээр нь нутаг дээрээ хүлээн авч орон гэр, ажлаар хангахад бэлэн гэдгээ мэдэгдсэн нь тийм ч таатай зүйл биш байх. Хожим Украйнд төр эргүүлэх гэсэн үймээн самуун дэгдэхэд сайхан боломжтой болно.
Венесуэльд Мадуро явсаар Януковчитэй адил байдалд орвол төрийн эрхийг гартаа авсан сөрөг хүчин мөн адил арга хэмжээ авах төлөвтэй. Тэр бүхэнд энгийн цагдаа нар л бүх хариуцлага дааж үлдээд тушаал өгөгчид, тасалгаанд тухлагчид зүгээр мултардаг нь нийтлэг жишиг гэлтэй.
Долдугаар сарын 1-ний үйл явдлын дараагаар манайд ямаршуу байдал үүслээ дээ, та санаж байгаа байлгүй.
Гэхдээ дэлхийн улс болгон цагдаа нараа ингэж түр зуурын улс төр, нийгмийн бухимдлын золиос болгон мартдаггүй.

Америкт Иракийн дайныг эхлүүлэхийн өмнө олон мянган хүний эсэргүүцлийн жагсаал болоход цөөнгүй цагдаа гэмтсэн. Тэд нөхөн төлбөр авсан болохоор мартагдаагүй. Орост сөрөг хүчнийхэн элдэв арга хэмжээ зохион үймээн дэгдээх гэхэд хэв журам сахиулах гэж байгаад гэмтсэн цагдаа бүгд зохих ёсны нөхөн төлбөр, шагнал урамшуулал авсан болохоос шийтгүүлээгүй. Францын Ерөнхийлөгч асан Саркозийг яаж олон нийтийн дунд рейтингээ өсгөн өндөр дээд албан тушаалд хүрэх замаа зассаныг та мэдэх үү.

Францын нийслэлд араб, бүр тодруулбал Хойд Африкаас гаралтай хүмүүс оршин суудаг дүүрэгт үймээн дэгдэхэд тухайн үеийн Дотоод хэргийн сайд Саркозий тэр бүх үймээнийг хамгийн хатуу аргаар богино хугацаанд нухчин дарсан. Олон өдөр үргэлжилсэн үймээний үеэр энгийн номхон иргэд ч шархадсан, цагдаа нар ч олон шархадсан. Харин Саркози шархадсан цагдаа нарт тусламж үзүүлэхээ мартаагүй.
Их Британид залуучууд “Фэйсбүүк” ашиглан үймээн самуун дэгдээсэн хэрэг гарсныг уншигч та санаж л байгаа байх. Тухайн үед залуучууд угсаа залгамжлагч хунтайж Чарльзийн машин руу дайран бөөн дуулиан болж байлаа. Тэр үед Лондоны цагдаа нар дээд зэргийн хатуу арга хэмжээ авч богино хугацаанд үймээнийг дарсан. Энэ ажиллагаанд оролцсон цагдаа нарыг удирдлага нь зэмлэж, ажлаас нь халж шүүгээгүй төдийгүй урамшуулсан гэдэгт мөрийцсэн ч бэлэн байна.

Энэ бүхнээс үүдэн нэг дүгнэлт хийж болж байна. Төр нь жинхэнэ ёсоор ардчилсан болоогүй, намууд нь улс төрийн гэхээс илүүтэйгээр эдийн засгийн аль нэг бүлэглэлийн эрх ашгийг төлөөлдөг, төрийн түшмэдүүд нь үүрэг, хариуцлага гэдгийг тэнэгүүдэд зориулж гаргасан бичээс төдий гэж боддог улс болгонд цагдаа нар элдэв хямралын хамгийн эхний золиос болж шийтгүүлдэг. Харин улс ба төр нь хүчирхэг, эмх замбараагүй байдлаар ямар ч асуудлыг шийдэх боломжгүй гэдэгт албан тушаалтнууд нь итгэлтэй байдаг, эргээд хариуцлага хүлээж чаддаг улсад цагдаа нар нь хэзээ ч золиос болдоггүй аж.

0 Сэтгэгдэл
HOHINEE HOHIN TSAGDAANAR NI ARD RUU BUUDSAN YAL BOL UHEL
ard tumniig hamgaaldag yumuu tuhain turiig hamgaalah estoi yumuu ter tsagdaa nar er ni ard tumnii esreg galt zevseg hergelene gedeg bol gemt hereg uuchilashgui hereg
niit ard tumniih bsan yum bol songuuliar orsoldoh n yasan yum xet davragchdiig buudah n zov ecsiin dundee ene buhen amerikiin yavuulga gedeg n xaragdaj bna amerik yavsan gazar cus nulims duuren bgaag busad ulsaas harahgui bnuu
ard tumniig hamgaaldag yumuu tuhain turiig hamgaalah estoi yumuu ter tsagdaa nar er ni ard tumnii esreg galt zevseg hergelene gedeg bol gemt hereg uuchilashgui hereg
Ard irgediihe esreg buudah tushaal ugsun etgeeduud yaagad zuw bh estoiiin, tsagdaagiin alban haagch bsan hun ugui yu, ene niitlel bichsen nuhur
Хамгийн их уншсан