АНУ-ын компьютер түрээсээр ашиглуулдаг компаниуд хэрэглэгчдийнхээ зураг, дүрс бичлэгийг нууцаар авдаг байсныг хууль хяналтын байгууллага илрүүлжээ. Тэдгээр түрээсийн компаниуд “PC Rental Agent” нэртэй софтвейр ашиглан хэрэглэгчдийн зургийг, бүр тухайлбал, секс хийж буй бичлэг зэргийг нь нууцаар авдаг байжээ. АНУ-ын эрх бүхий газраас компьютер түрээслүүлдэг компаниудыг иймэрхүү программ ашиглахыг хориглосон ч тэд түрээслүүлж буй эд зүйлийнхээ байршлыг тогтоох нэрийн дор ийн хууль бус зүйл хийж байжээ. Тэд зөвхөн зураг авч, бичлэг хийгээд зогсохгүй хэрэглэгчийн хувийн мэдээллийг тухайлбал цахилгаан шуудангийн нууц үг, олон нийтийн сүлжээнд нэвтрэх эрх, хэрэглэгчийн банкны данс, зээлийн картны мэдээллийг хүртэл цуглуулдаг байжээ.