Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Цахилгаан шуудангийн алдаа замын тэмдэг болсон нь

Уэльсийн Суонси хотын нэгэн шинэ замын тэмдэг олны элэг хөшөөх шахжээ. Уэльст замын бүх тэмдэг, тайлбар нь англи, уэльс хоёр хэлээр байдаг. Гэхдээ албаныхан шинээр тавьж буй тэмдэг, тайлбараа эхлээд англиар бичээд түүнийгээ уэльс рүү орчуулах нь түгээмэл байдаг аж. Энэ ажлыг хариуцсан Суонсигийн зөвлөлийн ажилтнууд “Хүнд даацын машин орохыг хориглоно. Зөвхөн оршин суугчдад зориулсан” гэсэн утгатай замын тэмдгийг уэльс хэл рүү хөрвүүлэхээр орчуулгын товчоо руу цахилгаан шуудангаар илгээжээ. Гэтэл орчуулгын товчооноос  уэльс хэлээр бичсэн “Одоогоор ажил дээрээ алга байна. Орчуулга хийлгэхээр ямар ч материал илгээж болно”  гэсэн автомат хариу  ирснийг Суонсигийн зөвлөлийнхөн өнөөх үгнийх нь орчуулга байна гэж эндүүрээд замын тэмдгээ хийлгэж орхиж.  Тэд энэ ичгэвтэр алдаагаа замаар явсан уэльс хэлтнүүд гомдол мэдүүлэх хүртэл олж мэдээгүй гэнэ. Уэльст энэ мэт орчуулгын алдаа олон нийтийн газар, замын тэмдэг тэмдэглэгээн дээр цөөнгүй гарч байсан удаатай аж.

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан