Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Могойн хороор эмчилдэг номлогч могойд хатгуулан амиа алджээ

Ийм нэгэн өвөрмөц хэрэг Америкийн Теннеси мужид гарсан байна. Жеймс Кутс гэгч энэ номлогч нь үнэн шүтлэгтэй хүнд могойн хатгалт хор хүргэхгүй гэдгийг Библь судраас иш татан баталдаг байсан аж. Тэрээр “Могойгоор аврах” зурагтын реалити шоунд оролцон Америк даяар алдартай болоод байсан нэгэн. Тэрээр өөрийгөө гурван үе дамжсан могой номхруулагч гэж сурталчилдаг байсан бөгөөд өөрийн номлол явуулдаг сүм, могой номхруулах ур чадвараа хүүдээ өвлүүлэн өгөх талаар ярьдаг байсан гэнэ. Гэтэл ийнхүү харамсалтайгаар могойд хатгуулан амиа алджээ. Хатгуулсны дараа нь эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх гэсэн боловч номлогч нь өөрийн сүсэг бишрэлийн дагуу Христэд итгэдэг хүнийг могойн хор хөнөөхгүй гээд татгалзсан аж.
Кутс нь 2008 онд гэртээ 74 ширхэг хортой могой тэжээж байгаад баривлагдаж, 2013 онд Теннеси мужи дахь гэр рүүгээ хортой могой тээвэрлэж байгаад баривчлагдан жилийн тэнсэн аваад байсан юм байна. Теннеси мужид 1947 онд сүмд мөргөл хийж байсан таван хүн могойд хатгуулан нас барсны дараагаар гэртээ могой тэжээхийг хориглосон аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан