Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Туркийн парламентад зодоон болов

Туркийн парламент шүүх системд тавих хяналтыг хүчтэй болгох шинэ хуулийг баталсан байна. Шинэ хуулийн дагуу тус улсын Хууль зүйн яам нь шүүгч, прокуроруудын үйл ажиллагаанд хатуу хяналт тавих эрхтэй болжээ. Тухайлбал, Туркийн Шүүгч ба прокуроруудын дээд зөвлөлийн гишүүдийн эсрэг мөрдлөг явуулах, энэ зөвлөлөөр хэлэлцэх асуудлыг тодорхойлох зэрэг эрхтэй болсон байна.
Хуулийг батлахын өмнөх хэлэлцүүлэг тун ширүүн болж эрх баригч эвсэл ба сөрөг хүчний гишүүд хоорондоо ну­дарга зөрүүлжээ. Үүний улмаас парламентын нэг ги­шүүн хамраа, өөр нэг гишүүн хуруугаа хугалуулжээ. Туркт сүүлийн үед шүүх, цагдаа, прокурорын газар олон тооны халгаа сэлгээ хийж, хууль сахиулах байгууллагуудад тавих хяналтыг чангаруулах кампанит ажил явагдаж байгаа билээ. Эрх баригчид нь цагдаа, прокурор, шүүхийн ажилтнуудыг төрийн эсрэг тусгай ажиллагаа явуулсан гэж буруутгаж байгаа юм. Тэднийг Америкт түр амьдарч байгаа тэрбумтан Фетуллах Гюлений удирдаж, санхүүжүүлдэг “Хизмет” хөдөлгөөний даалгавраар Засгийн газрын гишүүдийн эсрэг авлигын зохиомол хэрэг үүсгэн баривчилгаа явуулсан гэж үзэж байгаа аж.
Фетуллах Гюлен нэгэн үед одоо эрх барьж байгаа Шударга ёс ба хөгжлийн намын холбоотон байгаад үзэл бодол нийлээгүй улмаас салж, хэлмэгдэлтэд өртөж болзошгүй гэж үзэн Америк руу гарч, тэндээ түр амьдарч байгаа юм. Гюлен Туркийн лалын шашны томоохон зүтгэлтэн бөгөөд энэ улсад лалын шашны шариатын хуулийг тогтоохын төлөө үйл ажиллагаа явуулдаг. Эрх баригчид “Хизмет” хөдөлгөөний ажиллуулдаг хэд хэдэн сургуулийг хаах гэж байгаа тухай мэдээ гарсны дараагаар  тус хөдөлгөөний гишүүн цагдаа нар авлигын эсрэг ажиллагаа явуулж Засгийн газрын гишүүд, тэдний ар гэрийг баривчилсан гэж үздэг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан