Цана, чарга, тэшүүрээс унаж гэмтэхээс сэргийлье
ЗГ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараагийн мега төслүүдийн хэрэгжилтэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
Хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарь
ЗГ: Баяр, амралтын өдрүүдэд Засгийн газрын гишүүд ажиллана
“Улаанбаатарын мөнгөн шөнө-2024” тоглолт төв талбайд 12 дугаар сарын 31-ний 21:00-00:00 цагт болно
Монгол Улсын Ерөнхийлөгч шилдэг залуу эрдэмтдэд нэрэмжит шагналаа олголоо
2024 онд 57.6 сая толгой мал тоологдлоо
Багануурын 50МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станц төвийн системд 4776 МВт эрчим хүч нийлүүлээд байна
Нам төрийн санхүүжилт олгох, төрөөс үзүүлэх шууд бус дэмжлэгийг шийдвэрлэх, тайлагнахтай холбоотой журам батлав
Баярын өдрүүдэд ажиллах зах, худалдааны төвийн цагийн хуваарь
“Авлигын загалмайлсан эцэг” Монголын улс төрд эргэн ирэх гэж байна
Монголын хамгийн нэрд гарсан улстөрч Намбарын Энхбаяр Өмнөд Солонгосын эмнэлгийн орон дээрээс улс төр лүү эргэн орох гэж байгаа нь өнөөгийн эвслийн засгийн газар, түүний гадаадын хөрөнгө оруулагчидтай хийж байгаа яриа хэлэлцээрт аюул учруулж мэдэх юм.
Ял эдэлж байгаад ерөнхийлөгчийн өршөөлөөр суллагдсан экс-ерөнхийлөгч, экс-ерөнхий сайд Намбарын Энхбаяр улстөрд эргэн ирэх нь монголын улстөрийн амьдралд, эвслийн Засгийн газар дахь тэнцвэртэй байдалд хүчтэй нөлөөлж мэдэх юм. Монгол Улс Н.Энхбаярыг авлигын хэргээр шүүж 2,6 жилийн ял өгсөн юм. Өөрийг нь баривчилсныг эсэргүүцэж өлсгөлөн зарласныхаа дараа суллагдаад Өмнөд Солонгост сэргээн засах эмчилгээ хийлгэж байгаа Н.Энхбаяр одоо дөрвөн жилийн өмнө өөрөө байгуулсан МАХН-аа тэргүүлнэ гэж найдаж байна. 2012 онд болсон парламентын сонгуульд энэ нам Оюутолгойн алт зэсийн том ордыг эзэмшиж байгаа, үндэстэн дамнасан уул уурхайн Rio Tinto компанийн эсрэг маш сайн сурталчилгаа хийснээр эвслийн Засгийн газарт орох хэмжээний хангалттай суудал авсан юм.
“Энхбаяр улстөрд эргэн ирэх нь ойлгомжтой, түүний улс төрөөс явах нь яагаа ч үгүй байна” гэж нийгмийн судалгааны “Сант марал” төвийн тэргүүн Л.Сумати хэлээд “2014 он бол хоёр жилийн дараа болох сонгуулийн кампанит ажил эхлэх гарааны үе” гэсэн байна.
Тоглолт
Н.Энхбаяр бол өнгөрсөн 20 жилд монгол арчилсан улс болох цаг үеийн улс төрийн нэг гол хүн. Өнөөгийн сөрөг хүчин МАН эрх барьж байх үед тэрээр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болоод амжсан юм. Тэр бас олон ажлыг амжуулсан. Үүний дотор монгол улс оросын дагуул байх үед үүссэн, ОХУ-д төлөх өрийг чөлөөлсөн юм. Үүнээс гадна тэр Ерөнхийлөгч байх үедээ өнөөдөр Turquoise Hill Resources нэртэй болоод байгаа Ivanhoe Mines компанитай Оюу толгойд хөрөнгө оруулах тухай хэлэлцээрийг бараг бүрэн хийж дуусгасан юм. Нэг хэсэг нь үүнийг өөр зүйлтэй холбож тайлбарладаг. “Ivanhoe-гийн мөнгөөр хуучин зөвлөлтийн өрийг дарсан” гэж зах зээл судлалын Cover Mongolia компанийн тэргүүн Бадралын Мөнхдөл хэлж байна. Энэ мэт үйлдлээс нь ч тэр үү Н.Энхбаярт “Авлигын загалмайлсан эцэг” гэдэг хоч өгсөн байдаг. Энэ бүхнээс үүдээд түүнийг 2012 онд баривчилж авлигын дөрвөн ч хэргийн учир шүүсэн. Энд нь нэгэн сонины газар, нийслэлийн төв дэх “Өргөө” зочид буудлыг хууль бусаар хувчилсан хэргүүд орж байгаа юм. Энхбаярыг баривчилсны дараа түүний дүү, Сингапурт амьдарч байсан Энхтуяаг энэ хэргүүдэд хамтарсан гэж үзээд Интерполоор эрэн сурвалжилж байсан юм. Түүнийг монголын төрийн далбааг гадаадын хөлгүүдэд худалдсан, мөнгө угаасан, хууль бус үйлдлүүд хийсэн гэсэн хэргээр буруутгаж байгаа юм.
Н.Энхбаярыг баривчилссан явдал түүнийг улстөрийн үхдэл болгохоосоо илүүтэй харин ч улам алдаршуулсан гэдгийг хэлэх ёстой. Үүнийг “Сант марал” судалгааны төвийн дүн харуулж байна. Баривчлагдахаасаа өмнө Н.Энхбаяр улстөрийн давцанд хоёрдугаарт орж байсан бол баривчилсны дараа шууд л нэгд орж эхэлсэн нь үүнийг харуулж байгаа юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн танхим болохоор Энхбаярыг баривчилсан нь хууль ёсны, тохиолдлын хэрэг гэдэг ч үнэндээ экс-ерөнхийлөгч тэр зун болох гэж байсан Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож садаа болох байсан явдал юм.
Шоронд хоригдсон хугацааныхаа ихэнхийг Н.Энхбаяр эрүүл мэндийн байдлаас болон нийслэлийн нэгэн эмнэлэгт өнгөрүүлсэн. Энэ хугацаанд Энхбаярын талынхан түүнийг суллахыг шаардаж Засгийн газрын ордны дэргэд байнга жагсаал цуглаан хийж байсан юм. Эцэст нь 2013 оны ерөнхийлөгчийн сонгуулиас хойш дөрвөн сар өнгөрөөд Ц.Элбэгдорж ерөнхийлөгч Н.Энхбаярыг бүрэн өршөөсөн юм.
Тайзны араас
Н.Энхбаярыг шүүн тасалж шоронд хорьсон нь түүнийг төрийн алба хашихыг нь хорьсон хэдий ч хөшигний араас улстөрд нөлөөлөхөд нь садаа болж чадаагүй. “Түүнийг тодорхой улстөрч, хүмүүсийн араас улс төрд нөлөөлөхөд хэн ч садаа болж чадахгүй” гэж Сумати хэлж байна. Тэр одоо МАН-ын дотоод зөрчлийн дараахан 2010 онд байгуулсан өөрийн намынхаа цар хүрээ, нөлөөлийг улам өргажүүлэхийг эрмэлзэнэ гэж тэр бас хэллээ.
Н.Энхбаяр Оюутолгой болон бусад төслүүдийн талаарх хэлэлцээрт нөлөөлөх эсэхийг одоогоор хэлэх боломжгүй юм гэж Мөнхдөл хэлж байна. Төрөөс энэ төсөлд чагт тавих нь ямар үр дагавартай хийгээд зөв буруу алин болохыг монголчууд ойлгохгүй л байгаа. Өнгөрсөн зун төслийн дөрвөн тэрбум долларын ажлыг бойкотлон саатуулсан юм. Rio Tinto-гийн мэдээлснээр бол энэ мөнгөөр ордын баялгийн 80 хувийг олборлох ёстой газар доорхи уурхайд хөрөнгө оруулах ёстой байсан гэдэг.
Компани хариуд нь барилгын ажлаа зогсоосон. Одоо ч монголын Засгийн газар, тус компанийн үл ойлголцол хэвээрээ л байгаа. “Одоо Н.Энхбаяр биеэ жинхэнэ алдартай хүн шиг авч явна, гэхдээ би үүнийг нь харагдах өнгөнөөсөө биш жинхэнэ улс төрийн стратеги , алсын хараа гэж харж байна” гэж Мөнхдөл хэлж байна.
Н.Энхбаяр улс төрд эргэн ирж байгаа болон авлигын хэргээр шийтгүүлсэн төрийн албан хаагч олон хүний ялыг хөнгөлж байгаа нь авлигатай хийх тэмцэл эрс шийдэмгий байж чадахгүй байна гэж олон хүн бодож байгаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бүрэн эрхийн анхны хугацаандаа авлигатай хийх тэмцлийг гол уриагаа болгож ирсэн. Ийм байдлаар тэр улс орондоо хөрөнгө оруулалтын эрүүл орчин, уур амьсгал бий болгохыг эрмэлзэж байгаа юм. “Авлигын эсрэг түүний кампанит ажлын гол ололт нь олон нийтийн санаа бодолд эргэлт гаргаж чадсан явдал гэж би үздэг. Одоо нийгэм авлигыг тэвчиж чадахгүй боллоо шүү дээ” гэж Мөнхдөл баталж байна.
Цаашдын үйл явдал, магадгүй хөрөнгө оруулагчдаас ихээхэн шалтгаалах болж байна. Өөрөөр хэлбэл энэ улс гаднын бизнест хэр нээлттэй байх вэ гэдэг л.....
тэр үнэхээр авилгын загалмайлсан эцэг мөн үү Миний мэдэхээр 70- 80аад онд манай орон авилгажсан л орон байсан тухайн үед манай нэг сэтгүүлчийн ШОВГОРТОЙ ЮУ гэсэн шог өгүүллэг гарч байсан 1990 онд нийгэм ЭЗ-гийн өөрчлөлтөнд орсоноор 1991онд миний бие ХЭАА байгуулан зээл авах гэж хөөцөлдөөд нилээд хүмүүсийн гарыг хүнрүүлж байж л хэдэн төгрөг авч ажилаа амжуулж байлаа ингээд бодохоор авилга гэдэг Энх баяраас өмнө хөгжидгөө хөгжчихсөн байсан шүү дээ Энх баяр муухүн муу удирдагч байж болно гэхдээ тэр хүн Улсаа харийханд худалдаагүй гэдэгтэй санал нийлдэг ээ Ардчилсан хувьсгалаас хойшхи дөрвөн ерөнхийлөгчөөс Мянганы зам,Хүүхдийн үдийн цай хөтөлбөр,Их өрийг тэгэлсэн, Энхийг сахиулахад монголын зэвсэгт хүчин оролцох болсон зэрэг нь түүний хийж бүтээсэн л ажил Ер нь түүнийг ерөнхийсайд байхад монгол орны ЭЗ-ийн өсөлт ямар байсан юм бол хэр зэрэг өсөлттэй ажилласанюм бол гэдгийг харах л хэрэгтэйдээ
Энх баярыг ирэхээс айж ирүүлэхгүй юмсан гэж йж байгаа хүмүүс л хамгийн но той хүмүүс байгаа Ер нь бол 7-1ны талаархи 300 гаруй хуудас материалыг ард түмэнд дэлгэж тавина гэж ТВ-ээр ярилцлага өгсөнийхөө маргааш баривчлагдсан баривчлагдсаных нь маргааш л интернетэт тавигдсан байсан 7-1ны оройноос хойш ҮАБЗ-д болсон улс төрийн намуудын дарга нарын хуралуудын протоколуудыг бүгд арилгагдсан зэргээс харахад Энх баяраас айсан хүмүүсийн л хийсэн ажил байхаа одооч гэсэн дуугуй байлгахын тулд НҮБ-д суулгах нэрээр ирүүлэхгүй байх талаар хөөцөлдөөд байгаа юм шив дээ
Энхбаяр ирлээ гээд ард түмэн баярлана.Айгаад байгаа хүмүүс чинь Энхбаяраас төм хэрэгтэнгүүд яагаад гэвэл тэд эх орноо худалдсан өөрсдөө хэзээ л бол хэзээ гадгашаа зугтахад бэлэн байгаа түррч нь Гансүх зугтсан бишүү МАХН -ыг үгүй хийсэн С.Баяр, С.Хүрэлсүх нар хаана байна Тэд толгойгоороо хариуцлага хүлээсэн билүү. Одоо АН, МАН 2-т хүн итгэл алдарсан Н.Энхбаяр хурдан ирж МАХН-ыг удирдах хэрэгтэй Одоогийн МАХН-д урвагчид олон бий шүү тэднийг явцын дунд зайлуулах хэрэгтэй Н.Энхбаяраар бүү айн тэр өөрөө биеээр шүүх хуулийн бусад байгуулага Элбэгдоржийн захиалгаар явж байгааг мэдэрсэн учраас эхний ээлжинд юуг яаж өөрчилөх, ***** долоодог хүмүүстэй хэрхэхээ өөрөө мэдтүгэй Монгол улс мандтугай Одоогийн засгийн газар ч ард түмнийг элгээр нь хэвтүүллээ шүү. Тэдэнд дахин ийм боломж олдохгүй гэдгээ ч мэдэж байх шиг.
Vhdeggvi avilgachin chini tendee l vhne biz Vhseniih h uls turd ergen ireh Ene avilgachini turd uchruulcan gai bagadaagvi hol ochij vh tsaa*****
бие нь сайн болсон гээдг нь хамгийн чухал.....Ирээд бужигнуулаад өг Намбарваан минь
овоо доо.
amjilt hvsie unuugiin tur zasag neg l bish bna uls turch hvn uls turduu baih ni zvitei. ene setgvlch garchigaa uguhdu unshidag l baimaar ym mongol hvn eh orondo ireh gej bna gej bichbel zub baih shv
ungursun 20jild yu bolsniig meddeggui yumuu medrehiig husdeggui enhbayrin gar hulnuud ni deerhi ihenhi setgegdliig uldeej gej oilgoloo. Bayarlasan heree barhirana gedeg de. ene huneer Mongol tur yah ve de. Idsenee shingeej chadval deediin zaya ni bailgui
mah nam, ardchilsan namiin hulgaich nar omdondoo dusaaj baina, enhbaiar tord garval mah nam, ardchilsan namiin hulgaich nariin gadaadad nuuj gargasan mongo ilreh bolohloor uhtlee aij baina, enhbaiariin idsen uusan ni elbegdorj hulgaichiinhaas saia dahin baga
eruul enhiig husii,gehdee ehner ni 1 l bish hun sanagddagiin
eruul bolj bga ni yama da. neg ch gesen mgl hun.
Авилагалын загалмайлсан эцэг бол П.Очирбат, хэрэгжүүлж гааруулсан хүмүүс нь Баяр, Хүрэлсүх,Алтанхуяг нар шүү дээ. Энхбаярард түмнийхээ, Монгол эх орныхоо төлөө байснаараа ад үзэгдэж шоронд орсон .Энхбаярыг ард түмний шахалтаар сулллахаас өөр аргагүй болсон Одоо луйварчид Энхбаярыг улс төрд орж ирэхээс үхтлээ айж байна. Энхбаяр улс төрд орж ирвэл ард түмэн 100 хувь дэмжинэ. МАН-ынхан МАНХ-д нэгдвэл аврагдана. Эс бол сөнөж улс төрийн тавцангаас арчигдана. Ард түмэн цаашдаа АН-д итгэхээ болж МАХН-ийг 100 хувь дэмжих нь тодорхой боллж байна
boon budlian boloh biz
irvel sain l biz dee? shorondoo orj yalaa edelne shuu dee? Yronhiilogch uuchlal uzuulsenees bish orshool uzuulegui shuu dee? MAHN avligachid bitgii uls torchood baigaachee.
avilgaliin jinhene zagalmailsan etseg chini Elbegdorj eeree shuu
ямар сайхан мэдээ вэ нэг ч гэсэн монголоо гэсэн сэтгэлтэй хүн нэмэгдэж байвал эх орон ард түмэндээ хэрэгтэй шүү дээ элбэгдоржийг монголын төлөө цохилох зүрх сэтгэлгүйг мэдсээр байж сонгосондоо харуусаад барахгүй л сууна ёстой л хошгируулж байгаад сонгогдсон юу хийв монгол хужаагаар дүүрлээ
chadaj baina shuu ta ergej irne gej olon hun aij shees ni goojih gej baigaa daa kk ta chadna aa
enhbayar darga mine chadnaa.taniihaa sain saihnii toloo zalbiraya.
Энэ хүн эх орондоо ирэхэд юун буруу болчихов бас юунд ингэтлээ айцгаагаав,. Айх юмтай хүн л ингэж бичиж байх шиг байна. Ир ээ ир энхбаяраа эх орондоо хүрээд ир
jinhene ezen ni elbegdorj ter l sandrah bhda
jinhene avilgach nar l zugatah eelj ni irj baih shig baina
ashgui dee. nar giih ni
Zugtaahgui yu
Одоо тэгээд яах юм бэ?
Одоо бас баахан УЛС ТОРИЙН хор найруулгууд болно доо. Яасан ч долоон голтой новшив дээ.
sots niigmiin ued avliga baigaagui bol ter l baij taaraa
За энэ хүнийг ерөөсөө зүгээр байлгахгүй нь л дээ. Эдбэгдорж л жинхэнэ авилгын загалмайлсан эцэг болж таараад байгаа шүү. Буруугаа бусдад тохоод өөрөө багтайгаа ухаалаг төр мөр гэсэн шиг гэмгүй царайлаад сууж байгаа
jambiin batmonh avligiin zagalmailsan etseg terteeh 1986ond tagnuuliin gazraas nuutsiin zereglelees hasch baina geed buruu nomiin n anduuraad hasalt hiitsen chin neg nomiin n hudaldaj avaad hogiin savand hiitsen baina geed ter avsan huniig eren survaljilj haigaad oldooguig bodvol j.batmonhod hahuul ogood oldoogui baih tegeed ter baih
баригдвал хулгайч баригдахгуй бол эх оронч шилдэг улс төрч
АВИЛГАТАЙ ЭБИИ ТЭНЦЭЭД Л БАЙНА ГЭЭД НЭГ ИХ СУР БАДРУУЛААД БАЙСАН ЧИНЬ НЭГ Ч ХУН ШИЙТГУУЛЭЭГУЙ ЯААГААВ МИАТ ын ХЭДЭН НОХОДИЙГ СУР БАДРУЛААД БАЙСАН СУРАГГУЙ БОЛСОН ЭЛБЭГИЙН ХАМАР ДООРООС НЬ БАЯРЦОГТ ХУЛГАЙЛААД Л ХАХУУЛЬ АВААД Л АВСАН МОНГОО НУУХ ГЭЖ БАЙГААД ИЛЭРСЭН АРЧИЛАЛААС НЭГ Ч ХУН ШИЙТГУУЛЖ ХАРАГДАХГУЙ ЮМ БУГД ОНДОГ ШИГ ЦЭВ ЦЭВЭРХЭН ГОЛГОР УЛСУУД БАЙГААД БАЙДАГ УЛС ЭХ ОРОН ЭХ БАЯЛАГАА ЛУУХААНУУДАД АЛДААД АРД ТУМЭН ЯДУУРААД Л АРЧИЛАЛ ЗАСАГ БАРЬСАН ЦАГААС ХОЙШ ХЯТАДУУД ЭЗЭН СУУЖ ХАМАГ БАЯЛАГИЙГ ЗООГООД ДУУСЛАА
Авилагалын загалмайлсан эцэг бол П.Очирбат, хэрэгжүүлж гааруулсан хүмүүс нь Баяр, Хүрэлсүх,Алтанхуяг нар шүү дээ. Энхбаярард түмнийхээ, Монгол эх орныхоо төлөө байснаараа ад үзэгдэж шоронд орсон .Энхбаярыг ард түмний шахалтаар сулллахаас өөр аргагүй болсон Одоо луйварчид Энхбаярыг улс төрд орж ирэхээс үхтлээ айж байна. Энхбаяр улс төрд орж ирвэл ард түмэн 100 хувь дэмжинэ. МАН-ынхан МАНХ-д нэгдвэл аврагдана. Эс бол сөнөж улс төрийн тавцангаас арчигдана. Ард түмэн цаашдаа АН-д итгэхээ болж МАХН-ийг 100 хувь дэмжих нь тодорхой боллж байна
ee ***** uzegd!!!!!!!!!! tur,zasag,ard tumniig taltsuulj xuvaaj,taivan amidraliig ugui xiix mangas irex ni...yana da MGL mini...
Авилгын загалмайлсан эцэг П Очирбат биш үү монголын газар шороог гадныханд ухуулсан эр
ИРЭХ Л ХЭРЭГТЭЙ МОНГОЛЫГ ХЯТАДУУД ЭЗЭГНЭЖ ЭНД ТЭНД ХЯТАД ЭЗЭД ОЛОН БОЛЖ АРД ТУМНЭЭР БООЛОО ХИЙЖ ОНООДОРИЙН ЗАЛУУ КОМ САЙТ ДЭЭР(МОНГОЛД ХЯТАДУУД 445 КОМПАНИ 4744-Н ТУСГАЙ ЗОВШООРОЛ ЭЗЭМШИЖ БАЙНА) ГЭСЭН ГАРЧИГ БАЙХААР НЬ УНШИХ ГЭСЭН ЧИНЬ САЙТЫГ НЬ ХААЧИХСАН БАЙНА ЛЭЭ ТЭГЭХЛЭЭР ЭНЭ АРЧИЛАЛ ХЭДЭН ХЯТАД МОНГОЛД БАЙГААГ НУУН ДАРАГДУУЛЖ БАЙНА
ter ergej tornoo.
Сумати, Мөнхдөл хоёр монголчуудыг төлөөлөхгүй биз дээ. Элбэгдорж Ерөнхийлөгч өөрөө эзэнгүй авилга өгөгч болчихоод байгаа биз дээ.
baishin barilgiiin asuudal yahav gazar nutgaa zaraad idchihsen humuus zunduu bgaa shu
Мөнхдөл гэж хэн юм бол? яасан их айж байна? Оюу толгойгыхон их сандарч байнаа
Терренс Эдвардс. "Business New Europe"
Монголын хамгийн нэрд гарсан улстөрч Намбарын Энхбаяр Өмнөд Солонгосын эмнэлгийн орон дээрээс улс төр лүү эргэн орох гэж байгаа нь өнөөгийн эвслийн засгийн газар, түүний гадаадын хөрөнгө оруулагчидтай хийж байгаа яриа хэлэлцээрт аюул учруулж мэдэх юм.
Ял эдэлж байгаад ерөнхийлөгчийн өршөөлөөр суллагдсан экс-ерөнхийлөгч, экс-ерөнхий сайд Намбарын Энхбаяр улстөрд эргэн ирэх нь монголын улстөрийн амьдралд, эвслийн Засгийн газар дахь тэнцвэртэй байдалд хүчтэй нөлөөлж мэдэх юм. Монгол Улс Н.Энхбаярыг авлигын хэргээр шүүж 2,6 жилийн ял өгсөн юм. Өөрийг нь баривчилсныг эсэргүүцэж өлсгөлөн зарласныхаа дараа суллагдаад Өмнөд Солонгост сэргээн засах эмчилгээ хийлгэж байгаа Н.Энхбаяр одоо дөрвөн жилийн өмнө өөрөө байгуулсан МАХН-аа тэргүүлнэ гэж найдаж байна. 2012 онд болсон парламентын сонгуульд энэ нам Оюутолгойн алт зэсийн том ордыг эзэмшиж байгаа, үндэстэн дамнасан уул уурхайн Rio Tinto компанийн эсрэг маш сайн сурталчилгаа хийснээр эвслийн Засгийн газарт орох хэмжээний хангалттай суудал авсан юм.
“Энхбаяр улстөрд эргэн ирэх нь ойлгомжтой, түүний улс төрөөс явах нь яагаа ч үгүй байна” гэж нийгмийн судалгааны “Сант марал” төвийн тэргүүн Л.Сумати хэлээд “2014 он бол хоёр жилийн дараа болох сонгуулийн кампанит ажил эхлэх гарааны үе” гэсэн байна.
Тоглолт
Н.Энхбаяр бол өнгөрсөн 20 жилд монгол арчилсан улс болох цаг үеийн улс төрийн нэг гол хүн. Өнөөгийн сөрөг хүчин МАН эрх барьж байх үед тэрээр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болоод амжсан юм. Тэр бас олон ажлыг амжуулсан. Үүний дотор монгол улс оросын дагуул байх үед үүссэн, ОХУ-д төлөх өрийг чөлөөлсөн юм. Үүнээс гадна тэр Ерөнхийлөгч байх үедээ өнөөдөр Turquoise Hill Resources нэртэй болоод байгаа Ivanhoe Mines компанитай Оюу толгойд хөрөнгө оруулах тухай хэлэлцээрийг бараг бүрэн хийж дуусгасан юм. Нэг хэсэг нь үүнийг өөр зүйлтэй холбож тайлбарладаг. “Ivanhoe-гийн мөнгөөр хуучин зөвлөлтийн өрийг дарсан” гэж зах зээл судлалын Cover Mongolia компанийн тэргүүн Бадралын Мөнхдөл хэлж байна. Энэ мэт үйлдлээс нь ч тэр үү Н.Энхбаярт “Авлигын загалмайлсан эцэг” гэдэг хоч өгсөн байдаг. Энэ бүхнээс үүдээд түүнийг 2012 онд баривчилж авлигын дөрвөн ч хэргийн учир шүүсэн. Энд нь нэгэн сонины газар, нийслэлийн төв дэх “Өргөө” зочид буудлыг хууль бусаар хувчилсан хэргүүд орж байгаа юм. Энхбаярыг баривчилсны дараа түүний дүү, Сингапурт амьдарч байсан Энхтуяаг энэ хэргүүдэд хамтарсан гэж үзээд Интерполоор эрэн сурвалжилж байсан юм. Түүнийг монголын төрийн далбааг гадаадын хөлгүүдэд худалдсан, мөнгө угаасан, хууль бус үйлдлүүд хийсэн гэсэн хэргээр буруутгаж байгаа юм.
Н.Энхбаярыг баривчилссан явдал түүнийг улстөрийн үхдэл болгохоосоо илүүтэй харин ч улам алдаршуулсан гэдгийг хэлэх ёстой. Үүнийг “Сант марал” судалгааны төвийн дүн харуулж байна. Баривчлагдахаасаа өмнө Н.Энхбаяр улстөрийн давцанд хоёрдугаарт орж байсан бол баривчилсны дараа шууд л нэгд орж эхэлсэн нь үүнийг харуулж байгаа юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн танхим болохоор Энхбаярыг баривчилсан нь хууль ёсны, тохиолдлын хэрэг гэдэг ч үнэндээ экс-ерөнхийлөгч тэр зун болох гэж байсан Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож садаа болох байсан явдал юм.
Шоронд хоригдсон хугацааныхаа ихэнхийг Н.Энхбаяр эрүүл мэндийн байдлаас болон нийслэлийн нэгэн эмнэлэгт өнгөрүүлсэн. Энэ хугацаанд Энхбаярын талынхан түүнийг суллахыг шаардаж Засгийн газрын ордны дэргэд байнга жагсаал цуглаан хийж байсан юм. Эцэст нь 2013 оны ерөнхийлөгчийн сонгуулиас хойш дөрвөн сар өнгөрөөд Ц.Элбэгдорж ерөнхийлөгч Н.Энхбаярыг бүрэн өршөөсөн юм.
Тайзны араас
Н.Энхбаярыг шүүн тасалж шоронд хорьсон нь түүнийг төрийн алба хашихыг нь хорьсон хэдий ч хөшигний араас улстөрд нөлөөлөхөд нь садаа болж чадаагүй. “Түүнийг тодорхой улстөрч, хүмүүсийн араас улс төрд нөлөөлөхөд хэн ч садаа болж чадахгүй” гэж Сумати хэлж байна. Тэр одоо МАН-ын дотоод зөрчлийн дараахан 2010 онд байгуулсан өөрийн намынхаа цар хүрээ, нөлөөлийг улам өргажүүлэхийг эрмэлзэнэ гэж тэр бас хэллээ.
Н.Энхбаяр Оюутолгой болон бусад төслүүдийн талаарх хэлэлцээрт нөлөөлөх эсэхийг одоогоор хэлэх боломжгүй юм гэж Мөнхдөл хэлж байна. Төрөөс энэ төсөлд чагт тавих нь ямар үр дагавартай хийгээд зөв буруу алин болохыг монголчууд ойлгохгүй л байгаа. Өнгөрсөн зун төслийн дөрвөн тэрбум долларын ажлыг бойкотлон саатуулсан юм. Rio Tinto-гийн мэдээлснээр бол энэ мөнгөөр ордын баялгийн 80 хувийг олборлох ёстой газар доорхи уурхайд хөрөнгө оруулах ёстой байсан гэдэг.
Компани хариуд нь барилгын ажлаа зогсоосон. Одоо ч монголын Засгийн газар, тус компанийн үл ойлголцол хэвээрээ л байгаа. “Одоо Н.Энхбаяр биеэ жинхэнэ алдартай хүн шиг авч явна, гэхдээ би үүнийг нь харагдах өнгөнөөсөө биш жинхэнэ улс төрийн стратеги , алсын хараа гэж харж байна” гэж Мөнхдөл хэлж байна.
Н.Энхбаяр улс төрд эргэн ирж байгаа болон авлигын хэргээр шийтгүүлсэн төрийн албан хаагч олон хүний ялыг хөнгөлж байгаа нь авлигатай хийх тэмцэл эрс шийдэмгий байж чадахгүй байна гэж олон хүн бодож байгаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бүрэн эрхийн анхны хугацаандаа авлигатай хийх тэмцлийг гол уриагаа болгож ирсэн. Ийм байдлаар тэр улс орондоо хөрөнгө оруулалтын эрүүл орчин, уур амьсгал бий болгохыг эрмэлзэж байгаа юм. “Авлигын эсрэг түүний кампанит ажлын гол ололт нь олон нийтийн санаа бодолд эргэлт гаргаж чадсан явдал гэж би үздэг. Одоо нийгэм авлигыг тэвчиж чадахгүй боллоо шүү дээ” гэж Мөнхдөл баталж байна.
Цаашдын үйл явдал, магадгүй хөрөнгө оруулагчдаас ихээхэн шалтгаалах болж байна. Өөрөөр хэлбэл энэ улс гаднын бизнест хэр нээлттэй байх вэ гэдэг л.....
“inosmi.ru” сайтаас орчуулав
0 Сэтгэгдэл
2014.06.04
2014.06.04
2014.05.24
2014.01.24
2014.01.24
2014.01.24
2014.01.24
2014.01.24
2014.01.23
2014.01.23
2014.01.23
2014.01.23
2014.01.23
2014.01.23
2014.01.23
2014.01.23
2014.01.23
2014.01.23
2014.01.23
2014.01.23
2014.01.23
2014.01.23
2014.01.23
2014.01.23
2014.01.23
2014.01.23
2014.01.23
2014.01.23
2014.01.23
2014.01.23
2014.01.23
2014.01.23
2014.01.23
2014.01.23
2014.01.23
2014.01.23
2014.01.23
2014.01.23