Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
П.Лхагвасүрэн: Оюутнууд зургаан сарын үндэсний болон урамшууллын тэтгэлгээ хуучин журмын дагуу авна

Өнгөрсөн арваннэгдүгээр сард УИХ-ын гишүүд бүх оюутанд тэтгэлэг олгох бус зорилтот бүлэгт олгох ёстой гэдэгтэй санал нэгдэж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан оюутнуудад сар бүр олгодог 70200 төгрөгийн тэтгэлгийн журмыг өөрчилсөн. Энэ талаар Сургалтын төрийн сангийн дэд захирал П.Лхагвасүрэнгээс дараахь зүйлийг тодрууллаа.

-Оюутны үндэсний   болон урамшууллын тэтгэлгийг энэ онд ямар журмаар олгох вэ?
-Өнгөрсөн онд 166 мянга гаруй оюутан үндэсний болон урамшууллын тэтгэлэг авсан. Үүнээс 136.511 мянга нь үндэсний, 30.161 мянган оюутан урамшууллын тэтгэлэг хүртсэн. Харин энэ оны хувьд нэгдүгээр сараас зургадугаар сар хүртэл бүх оюутан хуучин журмын дагуу тэтгэлгээ авна. Гэхдээ өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Дээд боловсролын санхүүжилтийн баталгааны тухай хуульд орсон өөрчлөлтөөр энэ оны нэгээс гуравдугаар сарын тэтгэлгээ дөрөвдүгээр сард, дөрөв, тав дугаар сарынхыгаа зургадугаар сард авна. Харин ирэх есдүгээр сарын 1-нээс эхлэн шинэчилсэн журам хэрэгжиж эхэлнэ.

-Журам хэрхэн өөрчлөгдсөн бэ?
-Энэ нь тухайн сургуулийн нөхцөл байдалтай уялдуулж оюутнуудад сард болон нэг жилд олгох тэтгэлгийн хэмжээ суралцагчдын чанараас хамаарна. Онц сайн суралцсан оюутанд л тэтгэлэг олгогдоно.

-Оны өмнөхөн оюутнууд тэтгэлгээ авахад дансанд нь үлдээсэн мөнгө алга болсон гэсэн яриа гарсан. Энэ ямар учиртай юм бол?
-Энэ бол худлаа. Төрийн сан хэзээ ч хийсэн мөнгөө татаж авна гэж байхгүй. Банк, оюутан хоёрын хооронд харилцаа үүсч байхад төрийн сан мөнгө татахгүй. Учир нь, Төрийн сангаас тухайн сургуулийн оюутнуудын мөнгийг тоо ёсоор нь тушаасан байхад буцааж татна гэсэн асуудал ч байхгүй.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан