Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөгжил нь хүндээ хүрсэн Чех орон

Өмнөх нийгмийн үед л бидний байгуулах гэж явсан коммунизмын өмнөх шатны хөгжингүй социализмыг байгуулж байсан Чехд хэдхэн хоног очих завшаан тохиолоо. Европын яг төвд байрлах энэ улс өөрсдийгөө албан ёсоор шинэ улс гэж нэрийдэх юм. Учир нь 1993 он хүртэл Чехословак гэсэн нэг улс байгаад салж тусгаар¬ласнаа хэлж байгаа нь тэр аж.
Манай нэг аймгаас ч жижиг буюу ердөө 78.8 мянган хавтгай дөрвөлжин газар нутагтай, харин 10.2 сая хүн амтай.
Нийслэлдээ 1.2 сая хүн нь оршин суудаг энэ улсад өнөөдөр чехүүд хэрхэн амьдарч байна вэ. Уг нь Чех орон яаж хөгжиж байна вэ гэх байсан байж магадгүй. Гэхдээ энд албаны элдэв олон тоо дурдалгүйгээр нүдэнд ажиг¬лагдаж, сэтгэлд бодогдсоноо өгүүлэх учраас ийм эгэл асуултаар эхэлж буй минь энэ.



Ой дундах амьдрал
Галт тэрэг Чехийн хилд ормогц л ой мод үргэлжилнэ. Галт тэрэгний зам дагуу бүр тарьж ургуулсан ногоон хэрэм. Өвлийн дундаж темпе¬ратур нь -1, зундаа +19 хэм байдаг, зөөлөн дулаан уур амьсгалтай энэ орны газар нутаг үндсэндээ бүтэн ойгоор бүрхэгдсэн гэж болно. Энэ нь модгүй газар байхгүй гэсэн үг биш харин манайх шиг үргэл¬жилсэн тал хээр, говь цөл байхгүй гэсэн үг.  Нутаг дэвсгэ¬рийнх нь гуравны нэгийг эзэл¬дэг ургаж байгаа ой модоо хайрлах, арчлахаас гадна нэмж ойжуулах ажлаа бас орхихгүй. Чех уул уурхайн талаар тийм ч их биш боловч нүүрс багагүй олборлодог. Гэсэн атлаа явж бай¬хад уурхайн хаягдал шороон далан огтоос үзэгдэхгүй. харин харваас андашгүй ийм далан атлаа битүү модоор бүрхэгдсэн өндөрлөг болон хувирсан нь харагдана. Хө¬дөөх айлын эдлэн газрын тариан талбайн голд гурав дөрөвхөн мод байхад тойруу¬лаад тариагаа тарьчихсан байх жишээтэй. Хот суурин газрын айлууд нь тагтан дээрээ цэцэг жимс тарьж төмөр ч бай, модон ч бай хашаагаа далдартал сүлжээ цэцэг, мод тарьсан байх. Хөдөөгийн юм уу, зуслангийн байруудыг бол ханыг нь харагдахгүй болтол цэцэг, ургамлаар бүрхүүлж тарина.

Түүх соёл, аялал жуулчлал
Чехийн нутаг дээр бүр 830-907 оны үеэс анхны төр улс үндэслэгдсэн нь Аугаа их Моравын ханлиг байсан байна. Энэ нь тийм ч их хол биш сонсогдох ч түүхийн дурсга¬лаа хайрлан хамгаалж өнөө хүрсэн, хамгийн баялаг орон гэвэл Чехийг хэлж болох байх. Өнөөдөр Чехийн нутаг дэвсгэрт 2.5 шилтгээн, сүм зэрэг түүхийн дурсгалт газар байдгийн хамгийн дээр үеийнх нь 900-аад оны сүүлчээр баригдсан байх жишээтэй. Байгаль сайхантай, түүх соёлын дурсгал элбэгтэй энэ орон аялал жуулчлалын өлгий гэхэд болно. Жилд дунджаар 10 гаруй сая жуулчин энэ орныг зорьж ирнэ. Оросоос хөдөлсөн галт тэрэг гэхэд л бүхэл¬дээ жуулчдаар дүүрэн.
Прага, бусад хотуудын гудамжинд замд зөрөх арван хүний зургаа долоо нь жуулчин байх жишээтэй. Тийм болохоор хотууд нь, энэ улс орон бүхэлдээ жуулчны амьд¬ралаар амьсгална. Жуулчин гадны хүмүүст үйлчлэх нь үнэхээр хөнгөн шингэн. Жуулчид баг багаараа явахаас гадна ганц нэгээрээ явах нь ч бий. Гэсэн атал үзэх юмаар гачигдахгүй, элдэв тайлбарлагч хөтөч дагуулаар гачигдахгүй. Зүгээр л гудамжаар нь явахад л хэдэн үеийн уран барилгын хийцийг үзнэ.
Хотууд нь Прагаас эхлээд дан хуучны барилгууд.  Социализмын үед эдгээр сайхан барилгуудыг бүгдийг улсын өмч болгож авсан ч нурааж сүйтгээгүй байж байгаад ардчилсан хувьсгалын дараа эздэд нь, тэдний үр ач нарт нь эргүүлэн өгсөн. Тэд нь ч тэр л хэвээр нь ашиглаад явж байгаа гэнэ. Шинэ хорооллуудаа аль ч хот нь хотынхоо захад алсдуухан барина. Тэр нь угсармал барилгууд.

Хамгийн тайван сайхан орон
Чехийг манайхан сүүлийн жилүүдэд их сонирхож тийшээ гарч ажиллах сонирхол их болж. Гэхдээ “Чех бол сайхан амьдрах газар болохоос биш мөнгө хураах газар биш” гэсэн нэг үг бий. Үнэхээр тийм болов уу. Чехэд амжиргааны баталгаажих доод түвшин 7000 крон буюу 350 ам.доллар.Манайхаас засгийн газар хоорондын гэрээгээр тэтгэлэгтэй суралц¬даг оюутан сард ийм тэтгэлэг авдаг гэсэн үг. Эсвэл хамгийн бага тэтгэвэр ийм. Хэдэн жилийн өмнө 150 ам доллар байсан ч нэмсээр өдий хүрсэн.
Үүнтэйгээ нэгэн адил амжиргааны өртөг өндөр. Гэхдээ ядуурлаа энэ тэр гэх ч юм уу, төр засаг ч тусгүй байна аа гээд бухимдаад байх зүйлгүй. хамгийн товчоор хэлэхэд өнөөдөр монголчууд бидний бухимдаад байдаг зүйлүүд энд байхгүй болохоор хүмүүс нь амгалан мөр мөрөөрөө амьдарц¬гаана. Энэ маань цалин тэтгэвэр, юмны үнэ ханш, үнийн өсөлт, байгаль экологийн сүй¬рэл, хог хаягдал, нийтийн тээ¬вэр, замын түгжрэл …гэх мэт.

Та цагаа зохицуулж сурах болно
Нийтийн тээврийг үндсэнд нь шийдсэн орон гэж хэлбэл ташаарал болохгүй. 1.2 сая хүнтэй /манай Улаанбаатартай адил гэсэн үг/ нийслэл Прага метро, трамвай, автобусаар үйлчилнэ. Дээр нь үндсэн оршин суугчдаас нь хэд дахин их жуулчин хөлхөж байдаг энэ хотын гудамжинд өөр тээврийн хэрэгсэл бараг байхгүй. Такси ч ховор үзэгдэнэ.
Хотын тээврийн бүх хэрэгсэл метро, трамбай, автобусны үйлчилгээг нэг компани мэдэлдээ авч зохицуулдаг аж. Хамгийн сонирхолтой нь метро яахав тэртэй тэргүй шугам шугамаараа ар араасаа цагтай минуттай явдаг юм гэхэд трамбай, автобус аль аль нь цагаар явна. Буудал бүр дээр хэдэн цагт ирэх, дараагийнх нь хэдийд ирэх, дараа дараагийн буудалд хэдийд очихыг минут минутаар бичсэн цагийн хуваарь бичээстэй байна. Жолооч нар энэ хуваарийг нарийн баримтална. Ингэхээр тухайн хүн хэдийд гэрээсээ гараад аль автобусанд сууж, аль буудал дээр хэдийд бууж унаа сэлгэх, цаашаа хэдэн минут явж ажилдаа очих зэргээ нарийн тооцож болно. Ингэж нийтийн тээврийн хэрэгсэл нь найдвартай, цагаа барьдаг болохоор нэгдүгээрт илүү мөнгө төлж такси дуудаад байх хүн ховор, цаг цагаа бариад явдаг болохоор буудал дээр шаваад, автобус трамбайд чихэлдэж, шахалдаад байх явдал гарахгүй. Жолооч нар ч орлого хөөж хуваариа зөрчөөд байхгүй, ганц хоёр хүнтэй байсан ч хөдлөөд л явна. Ийм болохоор танил нөхрийндөө уригдаад хэлсэн цагаас нь 10 минут хожимдоход л “юунаас болоод 10 минут хожимдов” гэж гайхах нь аргагүй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан