Автобусанд 1000 төгрөгөөр зорчихыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ
Монгол бичгийн гарын драйверийг хөгжүүлж, хэрэглээнд нэвтрүүллээ
Нийслэлийн нийтийн тээвэрт дүүжин замын тээврийг нэвтрүүлэх төсөл амжилттай хэрэгжиж байна
Хууль бусаар түүхий нүүрс хэрэглэсэн зөрчлүүдийг хяналт шалгалтаар илрүүллээ
Нэгдүгээр хороолол, Монгол газар орчимд агаарын бохирдол хамгийн их байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн
Голомт банк Global Gender Smart Fund-аас 7.5 сая ам.долларын санхүүжилт татлаа
Эрчим хүчний салбарын хууль тогтоомж, бодлогын хэрэгжилтийг сайжруулах шаардлагатай гэж дүгнэжээ
Морингийн даваанд барилгын хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрийг ашиглалтад орууллаа
Цана, чарга, тэшүүрээс унаж гэмтэхээс сэргийлье
Махчин загас пираньи байна цаана чинь
Усанд сэлж байсан хүнийг махчин загас пираньи хазсан тухай мэдээлэл авмагцаа Аргентины эрх баригчид Росариа, Висенте-Лопес дэх наран шарлагын газрыг хаах шийдвэр гаргасан байна. Тус улсын наран шарлагын газруудын усанд пираньи-махчин загас хүнд халдах явдал гарсаар байгаа юм. Өнгөрсөн пүрэв гарагт гэхэд л Конкондия хотын наран шарлагын газарт амарч байсан 18 хүн махчин загасанд хазуулсан мэдээлэл байна. Шинэ жилийн эхний өдөр Ла-Плата голын эрэг дээр амарч байсан зургаан ч хүн хазуулжээ.
Хамгийн эхний тохиолдол Росариа хотын дэргэдэх Парана голын эрэг дээрх наран шарлагын газарт тохиосноос хойш нийтдээ 85 хүн өртөөд байгаа юм байна. Олонхи хүн хөл гарынхаа хуруунд хазуулсан гэж ирж байгаагийн дотор долоон хүүхэд байна.
Эрх баригчид анхааруулж, наран шарлагын газрыг хаасан ч сүүлийн өдрүүдэд Аргентинд их халуун өдрүүд үргэлжилж байгаа болохоор хүмүүс ус гол руу очиж сэлэн махчин загасанд хазуулсаар байгаа гэнэ.

1 Сэтгэгдэл
Тэмүүжин
Ямар аймшигтэй хэргүүд вээ
2020.03.17