Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Замын цагдаа жолоочтой зохицож, торгодог нь улам ихсэх нь дээ


Замны цагдаа жолоочийг зогсоогоод л өөрйинхөө үнэмлэхийг үзүүлээд, мэндлээд, ёслоод.....хэд хэдэн автомат төхөөрөг гаргаж ирээд үнэмлэх бичгийг нь уншуулаад,  торгуулийн тоо дүн оруулаад л, өнөөх мөнгө нь шууд яваад л банкны дансанд ороод.... цагдаа дахиж  ёслоод л “Баяртай. Дахиад ийм зөрчил бүү гаргаарай. Амжилт хүсье”  гээд л........Нөгөөдрөөс ийм болох юм байх..
Сэрэхгүй бол сайхан зүүд шүү.......Тэр төхөөрөмж нь ч яахав шинэ л юм байх, цагдаа зохицуулагч нар нь хуучин шүү дээ, өнөө л эрээн модоор түрээ браьж жолооч нарын халаас гүвж сурсан улс хэвээрээ. Тэд үүнийгээ нэг л өдөр орхиод дөрөвдэх өдрөөс эхлээд цалингаараа амьдрах юм байх даа.

Ингээд бодохоор Замын цагдаагийнхан гэж нэг мөнгөнд ханаж цаддаггүй улс байна аа. Дээхэн талынхан нь улсын бүртгэл, машины улсын дугаар зэргээр бизнес хийдэг, доогуурхан албан тушаалтан, замын зохицуулагчид нь эрээн модондоо шүтэж хөлждөг байгууллага хэдий үеэсээ л ийм байсан, өнөөдөр ч өөрчлөгдөхгүй бололтой.

Авто машины дугаар олгох үйлчилгээ Тээврийн газрын харьяанд Зам тээврийн хяналт бүртгэлийн газар гэдэгт очих үед Замын цагдаагийнхны машины дугаар, , дугаар давхардуулан олгодог, тэгш тоотой, азын дугаар зэргээр хэрхэн бизнес хийж байсан  нь ил болсон. Даанч манай төр, том дарга нар хууль хяналтынхан бүхлээрээ сүлжилдчихсэн болохоор хэнд нь ч арга хэмжээ аваагүй, тэр луйварчин хөрөнгөжсөн хурандаа нар  нь улам баяжсаар л, инээд нь хүрээд сууж байгаа.

Жил, сар болгон л ямар нэгэн аян зохион байгуулж, хэдэн жолоочийг гэнэдүүлэн мөнгө сааж, ийм ч тэмдэг, тийм ч журам, наалт гэж иргэдийн халаас суйлж ирсэн замын цагдаа одоо бэлэн мөнгөөр торгохгүй гэнэ. Ирэх лхагва гарагаас  эхлээд л замын цагдаа хоёр автомат төхөөрөг бариад Замын хөдөлгөөний тухай хуулийн дагуу торгож эхэлнэ гэнэ. Энэ ажлыг 400 цагдаа хийгээд л ёстой шударга хүн болж ариусах  юм байх.

Үүн шиг худал, хүний санаанд оромгүй зүйл гэж байх уу. Яг үнэнийг хэлэхэд манай өнөөгийн замын цагдаа нар тэр хуулинд нь ямар зөрчил гаргасан хүнийг хэдэн төгрөгөөр торгох зүйл заалттайг ч сайн мэдэхгүй. Нэгдүгээрт боловсролоор тун нимгэн, хоёрдугаарт өнөө хүртэл тэд санаанд орсон тоогоо хэлж, жолоочтой зохицон торгосоор ирсэн улс. Тэгээд ч тэд цалингаараа амьдарч хэзээ ч үзээгүй болохоор гаднах орлого нь гэнэт больчихоор амь зууж чадахгүй.

Өөрийнхөө багцаас 1,8 тэрбум төгрөг гаргаад тэр 400 тоног төхөөрөмжийг нь аваад өгсөн Ерөнхий сайд Н.Алтанхуяг бол “Одоо жолооч нартай зохицоно гэдэг ойлголт байхгүй, бүх мөнгө төсөвт шууд орно” л гэж байна. Яг үнэнийг хэлэхэд ЗЦГ-ын хэдэн зохицуулагч нар чинь энэ төхөөргийг чинь огт ажиллулахгүй, харин ч бүр аман тохироогоор ямар ч баримтгүйгээр “торгож” жолооч нартай зохицдог нь нэмэгдээд торгуулийн мөнгө гэж хэдэн төгрөг төсөвт ордог байсан бол одоо огт үгүй болно.

Алтны орлогод 68 хувийн татвар оноодог шиг л юм болно, харж л байгаарай. Тэр төхөөрөмж нь нисэх онгоцны хар хайрцаг шиг л тэр зохицуулагчийн үйлдэл, үг яриа бүхнийг бичиж аваад байдаггүй юм бол энэ ажил яг л ийм юм болно. Тэгэж бичдэг байсан ч цагдаа нар “Энэ чинь эвдэрсээн” гээд авчраад хаячихна.
Зүгээр нэг замын зохицуулагч цагдаа “шидэт дохиур” эрээн модоо барьж гүйсээр байгаад зуслан дээрээ хоёр давхар хаус бариулчихаж байсныг нүдээр харсан хүн байна. Сурсан юмыг сураар боож болдоггүй гэсэн нэг үг байдаг. Угаасаа бүр “Даргаа эхнэр төрөөд амьдрал хүнд байна. Намайг төв зам дээр тавьж өгөөч”,  “Дээр нь бас цалин өгдөг юм уу” хэмээн машин тэрэгтэй хэдэн хүний халаасыг гөвж, шулж амьдарч ирсэн Замын цагдаа нарыг  “хар хайрцаг” л биш бол юугаар ч тоноглоод байдал сайжрахгүй, шунал нь ханахгүй.
Одоо сахил хүртээд шал дордов гэгчээр улсын төсөвт ордог байсан торгуулийн хэдэн төгрөг ингээд будаа. Тэгэж данс даягт ордог хээн төгрөг байдаг юм бол конторт суудаг хэдэн хуранда анар нь идчихнэ.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан