Хятадын 34 настай иргэн Жан Фенг өөрийнхөө эхнэрийг царай муутай хүүхэд төрүүллээ хэмээн шүүхэд өгчээ. Шинэ төрсөн охиноо харангуутаа л нөхөр нь эхнэрээ үнэнч биш байлаа хэмээн хардсан байна. Үнэхээр ч охин нь тийм ч царайлаг биш, тэгээд эцэг эх хоёрынхоо хэнтэй нь адилгүй байжээ. Гэхдээ эхнэр нь өөрийгөө буруугүй гэсэн болохоор Фенг ДНК-гийн шинжилгээ хийлгэсэн байна. Шинжилгээний дүн хүүхэд түүний хүүхэд болохыг нотолж бүр гайхшруулжээ.
Ингээд л учрыг олохоор гэр дотроо удтал ярилцсаны эцэст эхнэр нь хуримаасаа өмнө гоо сайхны мэс засал хийлгэсэн болох нь тодорхой болжээ. Бүсгүй төрөлхийн тийм ч таатай биш царай зүсээ засуулахын тулд 100 мянган доллар төлсөн юм байж.
Энэ бүхнийг мэдсэн Чан Фенг эхнэрээсээ салах өргөдөл өгч, хууран мэхэлж, сэтгэл санааны хохирол учруулсан хэмээн 120 мянган доллар нэхэмжилжээ. Шүүх ч нөхрөө хуурч сэтгэл санаанд нь хохирол учруулсан хэмээн эмэгтэйгээс нөхөн төлбөр гаргуулах шийдвэр гаргасан байна. Хэрэгт эд мөрийн баримт болгож гоо сайхны мэс заслын эмнэлгийн архивын зурагнуудыг ашиглажээ.